Хушганы яс, тусгаарлагч хаалт
English Walnut Shells and Internal Partitions (english)
Скорлупы и внутренные перегородки грецких орехов (ру́сский)
Juglans regia (latīna)
Арга: 4-6 хоолны халбагыг 1 аяга ус /сүү/-анд хийхээр тооцож 5-10 минут буцалгаад 1 цаг идээшүүлж шүүнэ. Өдөрт 70 мл-аар 2-3 удаа ууна. Халуун саванд шөнөжин идээшүүлж болно.
Хандмал: (Орц найрлага: Хушганы тусгаарлагч хальс, яс, шимийн монгол архи Дарьганга бренд®) Өдөрт 1 хоолны халбагаар хоолноос 30 минутын өмнө 2-3 удаа ууна. Зөгийн балаар амталж болно.
Угаалга шавшлага: Эмэгтэйчүүдийн өвчлөлийн хувьд унтахын өмнө хөлөө нугалж нуруугаараа хэвтээд угаана. Идээшмэлээ дотроо аль болох сайн оруулахыг хичээнэ. Идээшмэлдээ маалингын тос заавал дусаана. Нэг удаагийн угаалга 15 минут үргэлжлэнэ, 150мл идээшмэл орно. Дараа нь тампон шургуулна.
Зохимжгүй заалт: Нүд, үе мөч хавагнаж, харшилдаг өвчин (отек Квинке). Дааврын өөрчлөлтөөс үүдсэн өвчлөлийн үед саахар, цагаан талх, гоймон, сүүнээс татгалзана. Цус шингэрүүлэгч эмтэй харшилна. Нэг удаагийн сувилгаа: 14 хоног. Завсарлага: 30 хоног. Хэмжээ, дамжаа баримтлана.
Амталгаа: Усан ханд нь улаан бор өнгөтэй, тунгалаг, тод амтгүй атлаа аргуун, элдэв үнэргүй.
Эмийн үйлдэл
- Агчилт тавиулах
- Бие махбод цэвэршүүлэх
- Дархлаа тэтгэх
- Мэдрэл дэмжих
- Тайвшруулах
- Таргалалт (тураах)
- Үл исэлдүүлэх
- Үрэвсэл дарах
- Цус шингэрүүлэх
- Шимэгч гадагшлуулах
- Шүд цайруулах
- Элэг цэвэршүүлэх (элэг бохирдсон)
Зохимжтой ба зохимжгүй заалт
Эх сурвалж
- Народный лекарь №02 2012
- vdvsn.ru