Цагаан будааны хальсны тос
Rice Bran Oil (english)
Масло рисовых отрубей (ру́сский)
Oleum oryza sativa (latīna)
Шим тус: Намарс /арьсны харшил/, арьсны сорви, чулуужсан өөх /тосолж иллэг хийнэ/, турах, цус багадалт, чихрийн шижин, ЦДИ, архинд донтох, нүдний хараа муудах, эм цэвэршилт (gamma oryzanol), ДОХ, дотоод шүүрлийн дааврын ялгаруулалт алдагдах /бамбай, нойр булчирхай гэх мэт/, ХХШ, ходоодны үрэвсэл, хямарсан гэдэсний синдром, элэг өөхлөх, ясны сийрэгжилтэд хэрэглэнэ.
Хорт хавдарын эд эсийн өсөлтийг хязгаарлах, холестерин бууруулах, үрэвсэл дарах, дархлаа тэтгэх, цусны нөжрөлийг бууруулах, арьсыг чийгшүүлэх, нарын туяанаас хамгаалах, тамир тэнхээ оруулах /CoQ10/, яс бэхжүүлэх, элэг, бие махбодыг цэвэршүүлэх, хор, ялзмаг гадагшлуулах эмийн үндсэн үйлдэлтэй.
Эмийн үйлдэл
- Арьсанд өнгө зүс оруулах (гоо сайхан)
- Бие махбод цэвэршүүлэх
- Бие махбодыг сэргээх, тамир тэнхээ оруулах
- Биеийн шингэнийг хүчиллэг болгох
- Дархлаа тэтгэх
- Залуужуулах (бие, сэтгэл, арьс хөгшрөлтийг удаашруулах)
- Нүдний хараа сайжруулах
- Үрэвсэл дарах
- Хордлого тайлах
- Цус шингэрүүлэх
- Ялзмаг хор гадагшлуулах
- Яс, шүд бэхжүүлэх