Гандбадрааны цомог
Herbal Formula including Speedwell (english)
Фитосбор включая веронику длиннолистую (ру́сский)
Үндсэн арга: 2-3 хоолны халбагыг 550 мл усанд хийж, 2-3 минут буцалгаад шөнөжин идээшүүлж шүүнэ. Өдөрт 150 мл-аар хоолноос 30 минутын зайтай 3 удаа ууна. Халуун саванд сайн идээшнэ.
Угаалга шавшлага: Эмэгтэйчүүдийн өвчлөлийн хувьд унтахын өмнө хөлөө нугалж нуруугаараа хэвтээд угаана. Эхлээд ханд дээрээ шүүдэргэнийн тос эсвэл зажилуурганын тос заавал дусаана. Хандаа дотроо аль болох сайн оруулахыг хичээнэ. Нэг удаагийн угаалгат 150мл ханд орно. Дараа нь тампон шургуулна.
Нэг удаагийн сувилгаа: 30 хоног. Завсарлага: 14 хоног. ББДИ-14 хоног. Нийтдээ 90 хоног. Хэмжээ, дамжаа баримтлана.
Амталгаа: Усан ханд нь хар бор өнгөтэй, үл ялиг чихэрлэг амттай, элдэв үнэргүй.
Эмийн үйлдэл
- Арьсанд өнгө зүс оруулах (гоо сайхан)
- Байгалийн антибиотик
- Бие махбодыг сэргээх, тамир тэнхээ оруулах
- Дархлаа тэтгэх
- Залуужуулах (бие, сэтгэл, арьс хөгшрөлтийг удаашруулах)
- Зүрх судасны эд эсийг хамгаалах, бэхжүүлэх
- Судас өргөжүүлэх
- Тайвшруулах
- Таргалалт (тураах)
- Цөс хөөх
- Цус цэвэршүүлэх
- Цус шингэрүүлэх
- Шээс туух
- Элэг цэвэршүүлэх (элэг бохирдсон)
Зохимжтой ба зохимжгүй заалт
Эх сурвалж
- В.Д.Осетров, А.И.Шретер “Справочник-Травник для женщин” практическое пособие по народной и научной фитотерапии и гомеопатии, Москва, Издательский Дом МСП, 2001
- reviews.ebay.com.au
- dachadacha.com