Арзаахайны цомог
Арга: 2-4 хоолны халбагыг 500 мл усанд хийж, 1-3 минут буцалгаад идээшүүлж шүүнэ. Өдөрт 150мл-аар хоолноос өмнө 3 удаа ууна. Зөгийн балаар амталж болно. Халуун саванд идээшүүлвэл бүр сайн болно.
Нэг удаагийн сувилгаа: 30 хоног. Завсарлага: 30 хоног.
Амталгаа: Усан ханд нь ногоон шаргал өнгөтэй, үл ялиг чихэрлэг амттай, элдэв үнэргүй.
Орц: (100 г.-д шилжүүлснээр) Хошуу тарианы бүхэл үр, ногоон навч, сүрэл 21,4г, хусны нахиа, навч 24,4г, толбот арзаахайны үр, навч 14,6г, агил мөөг 13г, чихэр өвсний үндэс 10,2г, бусад: эвэрт сэртэг, халгай, бүлтэнгэрийн навч.
Эмийн үйлдэл
Зохимжтой ба зохимжгүй заалт
Яс, булчин, шөрмөсний тогтолцоо

Яс ургах
Эх сурвалж
- medherb.com
- “Бабушкины рецепты” сонин, №31 /387/ Август 2009
Тэмдэглэгээний утга


Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
Ийм тэмдэг нь тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэх үед, ялангуяа хэтрүүлэн хэрэглэх үед зарим тохиолдолд үүсэж болзошгүй гаж нөлөөг илэрийлнэ.
Ийм тэмдэг нь эмчээр оношлогдсон өвчин, зовуурийн үед тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэх нь зохимжгүй гэдгийг илэрхийлнэ.