Халгайны цомог
Herbal Formula including Stinging nettle (english)
Фитосбор включая крапиву коноплевую (ру́сский)
Арга: 3-5 хоолны халбагыг 700мл усанд хийж, дөнгөж буцалмагц, идээшүүлж шүүнэ. Өдөрт 1 аягаар хоолноос 20 минутын өмнө 3 удаа ууна. Зөгийн бал эсвэл жимсээр амталж болно. Халуун саванд хийж шөнөжин идээшүүлвэл их зүгээр.
Нэг удаагийн сувилгаа: 14-21 хоног. Завсарлага: 14 хоног.
Угаалга шавшлага: Эмэгтэйчүүдийн өвчлөлийн хувьд унтахын өмнө хөлөө нугалж нуруугаараа хэвтээд угаана. Идээшмэлээ дотроо аль болох сайн оруулахыг хичээнэ. Идээшмэлдээ хумсанцэцгийн эсвэл маалингын тос заавал дусаана. Дараа нь тампон шургуулна.
Амталгаа: Усан идээшмэл нь алтан шаргал өнгөтэй, тунгалаг, өвөрмөгц амттай, элдэв үнэргүй.
Эмийн үйлдэл
- Айдас түгшүүр үргээх
- Бие махбод цэвэршүүлэх
- Дархлаа тэтгэх
- Дасган зохицуулах
- Залуужуулах (бие, сэтгэл, арьс хөгшрөлтийг удаашруулах)
- Зүрх судасны эд эсийг хамгаалах, бэхжүүлэх
- Тайвшруулах
- Таргалалт (тураах)
- Трихомонас нянгийн халдвар
- Үрэвсэл дарах
- Хеликобактер пилори нянгийн халдвар
- Хоолны шингэцийг сайжруулах
- Хумсны мөөгөнцөр
- Цөс хөөх
- Цус цэвэршүүлэх
- Цусны бүтцийг сайжруулах
- Цусны улаан эсийг нэмэгдүүлэх
- Цэр ховхлох
- Шарх, шархлаа аниулах
- Шээс туух
- Элэг цэвэршүүлэх (элэг бохирдсон)
- Эхэс шавхрага гадагшлуулах
Зохимжтой ба зохимжгүй заалт
Эх сурвалж
- Анагаах арга билиг /Эрүүл аж төрөх ёсны мэдээлэл, сурталчилгааны сонин/, 2007 он, №04 /112/
- www.seeds.org.ua