Уреаплазма, микоплазмагийн нянгийн халдвар

Ureaplasma and Mycoplasma Infection (english)
Уреаплазмоз и микоплазмоз (ру́сский)
Уреаплазма нь микоплазма нянгийн төрөл зүйл бөгөөд Ureaplasma urealyticum (UU), Ureaplasma parvum хэлбэрээр бэлэг эрхтэн, амьсгалын замд голдуу оршдог. Микоплазма дараах хэлбэрээр байж болно: mycoplasma urealytium мөн mycoplasma hominis (MH).
Ихэнхи тохиолдолд зовиур эмгэг илэрдэггүй.
Хоол унд: Эхний 14-21 хоног хөнгөн хоол, жимс, хүнсний ногоо тухайлбал, нимбэг, зөгийн бал, жүрж эсвэл тэдгээрийн шүүс байнга хэрэглэнэ.
Хүрэн манжин, усан үзмийн тос, хар чавга, далайн байцаа, үзэм, хушга, түүнчлэн арвай, хошуу тариа зэрэг бүхэл үрийн тариа, чацарганын тос /ууна, салатанд хийнэ/, тослог багатай сүү, цагаан идээ, шар ус хэрэглэж, цэвэр ус ихээр ууна.
МОНГОЛ САРМИС ИДНЭ: Өдөр бүр нэгээс хоёр хумс жижиглэсэн сармисыг усаар даруулж иднэ. Эсвэл ½ аяга зөгийн бал, ¼ аяга жинхэнэ алимны исгэсэн 5-6%-ийн шүүс /хиймэл бол хориотой шүү/, 1 бүхэл бүтэн сармисыг хальсалж гриндерт хийж эргүүлнэ. Энэхүү сармисны бэлдмэлээс ½ цайны халбагаар өдөрт 2 удаа иднэ. Эсвэл ахиухан сармистай салат хийж иднэ.
Тараг, ингэний хоормог, жинхэнэ алимны исгэсэн шүүс зэрэг исгэсэн хоол унд түлхүү хэрэглэнэ.
Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy–TS): Эмчилгээ, сувилгаа нь уреаплазма, микоплазмагийн нянг байгалийн антибиотекээр устгах /энэ нянгийн эс нь бүрхүүлгүй тул антибиотекийн эм үйлчлэхгүй аж/, хосууд хоюулаа зэрэг эмчлүүлэхэд чиглэгдэнэ.
Орой бүр жинхэнэ алимны исгэсэн шүүсийг усаар найруулсан сулавтар уусмалаар үтрээгээ угааж, дараа нь нийтдээ 8 шөнө унтахдаа буталсан сармис эсвэл тарагийг тампонд шингээж тавина. Жинхэнэ алимны исгэсэн шүүснээс 50 мл-ийг ваннанд хийж орж болно.
Эмэгтэйчүүдийн хувьд царсны холтос, бадааны үндэс, бадааны цомог, хөвөнт, туурцагны ханданд хумсанцэцгийн тос, зажилуурганын тос эсвэл шүүдэргэнийн тос дусааж өдөр өнжөөд угаалга шавшлага хийнэ. Сайн буюу эерэг нянг устгахгүй байхын тулд энэхүү тосуудаас заавар дусаахыг зөвлөдөг. Сардаа 7-10 удаа угаана.
Хувийн ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй.
Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх, биеэ чийрэгжүүлэх, өдөр бүр наранд явах хэрэгтэй.
Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлынхувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.
Унтахдаа дотруур өмд өмсөхгүй байх.
Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс
Үндсэн зовуурь, шинж тэмдэг (болзошгүй хожмын үеийн)
- Архаг ядаргаа, амархан ядрах
- Бөөрний үрэвсэл
- Бэлгийн үед өвдөх
- Давсагны хүүдийн ханын үрэвсэл
- Заг хүйтэнээс угшилтай төмсөгний үрийн шингэн зөөгч сувагны үрэвсэл
- Загатнаа
- Нуруу нугас, уураг тархины хальсны үрэвсэл
- Нярайн уушгины гуурсан хоолойн гаж хөгжил
- Төмсөгний үрэвсэл
- Тулай
- Түрүү булчирхайны үрэвсэл
- Ураг зулбах
- Үргүйдэл
- Үтрээний салст бүрхэвчийн үрэвсэл
- Хэвлий, цавиар өвдөх
- Цус алдах, гоожих
- Шээсний цоргоны (сувагны) үрэвсэл
- Шээсэнд цусны цагаан эс нэмэгдэх
- Шээхэд халуу оргих
- Эвгүй үнэртэй юм гарах
Эмийн үйлдэл
- Дархлаа тэтгэх
- Үрэвсэл дарах
- Цус цэвэршүүлэх
- Элэг цэвэршүүлэх (элэг бохирдсон)
- Эм, ялзмаг хор гадагшлуулах
Зохимжтой ба зохимжгүй заалт
Зохимжтой ба зохимжгүй бүтээгдэхүүн
Эх сурвалж
- www.homeremedyhacks.com
- www.99eyao.com
- www.crazyhealthplan.com
- gothealternativeway.com
- lynchada20.blogspot.com
- travnick-altay.com
- marislavna.ru
- www.google.com