A хүрээний (H3N2) томуу

Influenza A virus subtype H3N2 (english)
Вирусный грипп A/H3N2 (гонконгский грипп) (ру́сский)
Хоол унд: Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна. Хөнгөн хоол, жимс, хүнсний ногоо тухайлбал, нимбэг, жүрж эсвэл тэдгээрийн шүүс, сармис, бүхэл үрийн тариа байнга хэрэглэх хэрэгтэй. Хатаасан жимсээр компот хийж ууж байвал сайн.
Хүрэн манжин, хар чавга, далайн байцаа, үзэм, хушга, түүнчлэн арвай, хошуу тариа зэрэг тариа, зөгийн бал, тослог багатай сүү, цагаан идээ хэрэглэж, ус ихээр ууна.
Аминдэм, эрдэс бодис, биологийн идэвхит нэгдэл: Цайр, “С” аминдэм.
Болж өгвөл зайлсхийх эсвэл бага хэрэглэх зүйлс: кофе, хар ба ногоон цай, саахар, туурам, даршилсан /pickled foods/, утсан, шарсан, хуурсан махан хоол, архи, дарс, тамхи, янз бүрийн чипс, лаазалсан хоол, түргэн хоол, хар, улаан перец, торт, буудайн дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн.
Томууны сувиллын чанартай зөвлөмж (Clinical protocol – CP): Эмчилгээ, сувилгаа нь хангалттай ус уух, сайн унтаж амрах, давстай ус, ургамлын хандаар ам хоолойгоо зайлах, жимс, хүнсний ногоо, үр тариа сайн идэх, халуун шөл уух, цайр ихтэй хоол хүнс ахиу хэрэглэх, ургамлын цай уух, даарч хөрөхгүй байх, дур мэдэн эм уухгүй байх |advises against self-medication|, вирус устгах, үрэвсэл дарах, дархлаа тэтгэхэд чиглэнэ.
Ажил, амралтын дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх хэрэгтэй. Болж өгвөл тайван амгалан байхыг хичээх.
Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс
Энэ зовиур эмгэг нь дараахь нөхцлүүдэд үүсэх магадлалтай.
Үндсэн зовуурь, шинж тэмдэг (болзошгүй хожмын үеийн)
Энэ зовиур эмгэгийн үед дараахь гол шинж тэмдэг, симптомууд илэрдэг.
Зохимжтой ба зохимжгүй бүтээгдэхүүн
Хэрэглэх, эс хэрэглэх бүтээгдэхүүнүүд
Эх сурвалж
- www.apollohospitals.com
- gogo.mn
- en.wikipedia.org
- www.verywellhealth.com
- prashanthhospitals.org
- pmc.ncbi.nlm.nih.gov
- journals.sagepub.com
- www.mdpi.com
- www.healthline.com
- www.apollohospitals.com
- ura.news
- microbix.com