Халгайны тос
Stinging Nettle Oil (english)
Масло из крапивы коноплевой (ру́сский)
Эмийн үйлдэл: Бодисын солилцоо, нүдний хараа сайжруулах, арьс зөөлрүүлэх, залуужуулах, нян устгах, шарх аниулах, холестерин, саахар, бөөрний креатининыг бууруулах, тураах, тамир тэнхээ оруулах, шээс туух, үрэвсэл дарах, харшил намжаах, цус, элэг цэвэршүүлэх, цус тогтоох, дархлаа тэтгэх, зөөлөн туулгах, хор хавдарын эд эсийг хязгаарлах, цөс хөөх, шингэрүүлэх эмийн үндсэн үйлдэлтэй.
Арга: 1 цайны халбагаар өлөн дээрээ мөн унтахаас 1 цагийн өмнө тус тус ууна. Хүүхдэд 2 дахин багасгаж өгнө. Уухын өмнө сэгсэрнэ. Салат, жимсний коктейльд дусааж иднэ. Нүүр, үс, биеэ тосолно. Ваннанд хийж орж болно. Үснийхээ угт түрхэж, 20 минут үрнэ, дараа нь угаана. Нэг удаагийн сувилгаа: 30-60 хоног. Завсарлага: 14 хоног. Эл тосыг халааж уухгүй. Хөргөгчөнд хадгална. Нүдэнд оруулвал хорсоно. Цус ихээр бүлэгнэсэн, хураагуур судасны цүлхэн, ЦДИ, тархины судас тостон хатуурсан, жирэмсэн ба хөхүүл үед зохимжгүй. Эмтэй харшилна. Хэмжээ дамжаа баримтлана.
Амталгаа: Тос нь хар ногоон өнгөтэй, эсгэлэндүү амттай, үнэргүй. Энэ нь эм биш.
Эмийн үйлдэл
- Арьсанд өнгө зүс оруулах (гоо сайхан)
- Бие махбод цэвэршүүлэх
- Бие махбодыг сэргээх, тамир тэнхээ оруулах
- Дархлаа тэтгэх
- Залуужуулах (бие, сэтгэл, арьс хөгшрөлтийг удаашруулах)
- Үрэвсэл дарах
- Цөс хөөх
- Цус цэвэршүүлэх
- Шарх, шархлаа аниулах
- Элэг цэвэршүүлэх (элэг бохирдсон)