Таримал үсүү
Coriander Seeds and Cilantro (english)
Семена и листья кориандра посевного (ру́сский)
Coriandrum sativum (latīna)
/буюу мексик яншуйны үр, навч/
Арга: ҮР: 1-2 хоолны халбагыг 350 мл буцлам халуун усанд хийж шөнөжин идээшүүлж шүүнэ. Өдөрт 1/3-1/2 аягаар хоолноос өмнө 3 удаа ууна. Өдөрт 4 г буюу 1 хоолны халбагаас хэтрүүлэхгүй байх.
НАВЧ: 1-2 цайны халбагыг 1 аяга буцлам халуун усанд хийж идээшүүлж шүүнэ. Өдөрт 1 аягаар хоолноос өмнө 3 хүртэл удаа ууна. Халуун саванд идээшүүлж болно. Хоол амталж болно. Навчаар салат хийж иднэ.
Зохимжгүй заалт: Нэг удаагийн сувилгаа: 28 хоног. Завсарлага: 14 хоног. Хэмжээ, дамжаа баримтлана.
Амталгаа: Усан идээшмэл нь ногоон шаргал өнгөтэй, өвөрмөгц амттай, анхилуун гоё үнэртэй.
Эмийн үйлдэл
- Биеийн шингэнийг шүлтжүүлэх (хүчиллэгийг саармагжуулах ө.х. хүчиллэг ихдэх эмгэг)
- Дархлаа тэтгэх
- Сальмонелла буюу балнад нян
- Стрептококкын нянгийн халдвар
- Тайвшруулах
- Үрэвсэл дарах
- Химийн эмчилгээний гаж нөлөөг арилгах
- Хоолны шингэцийг сайжруулах
- Цөс хөөх
- Шээс туух
- Элэг цэвэршүүлэх (элэг бохирдсон)