Монос (мойл)
Bird Cherry Fruits, Leaf and Bark (english)
Плоды, листья и кора черемухи обыкновенной (ру́сский)
Padus avium Mill. (latīna)
Үндсэн арга: МОЙЛ ЖИМС: 2-4 цайны халбага /нунтагласан/-ыг 350-450 мл усанд хийж, зөөлөн гал дээр 5-10 минут буцалгаад, 3-5 цаг идээшүүлж шүүнэ. Өдөрт 100мл-аар өлөн дээрээ эсвэл хоолноос 30 минутын өмнө 3-4 удаа ууна. Халуун саванд шөнөжин идээшүүлвэл их зүгээр.
НАВЧИС: 1-2 хоолны халбагыг 200 мл усанд хийж 5 минут буцалгаад, идээшүүлж шүүнэ. Өдөрт 50 мл-аар 3-4 удаа ууна.
ХОЛТОС: 1-2 цайны халбагыг 200 мл усанд хийж 10 минут буцалгаад, 2 цаг идээшүүлж шүүнэ. Өдөрт 50 мл-аар 3-4 удаа ууна.
Бүх хандыг зөгийн балаар амталж болно.
Нэг удаагийн сувилгаа: 14 хоног. Завсарлага: 14 хоног.
Угаалга шавшлага: Эмэгтэйчүүдийн өвчлөлийн хувьд унтахын өмнө хөлөө нугалж нуруугаараа хэвтээд угаана. Холтосны хандаа дотроо аль болох сайн оруулахыг хичээнэ. Идээшмэлдээ маалингын тос заавал дусаана. Нэг удаагийн угаалга 15 минут үргэлжлэнэ, 150мл идээшмэл орно. Дараа нь тампон шургуулна.
Зохимжгүй заалт: Хандыг 3-аас илүү хоног хадгалж үл болно.
Амталгаа: Жимсний ханд нь хар өнгөтэй, чихэрлэг амттай, гоё үнэртэй.
Эмийн үйлдэл
- Бие махбод цэвэршүүлэх
- Бие махбодыг сэргээх, тамир тэнхээ оруулах
- Биеийн шингэнийг шүлтжүүлэх (хүчиллэгийг саармагжуулах ө.х. хүчиллэг ихдэх эмгэг)
- Гарднерелла нянгийн халдвар
- Дархлаа тэтгэх
- Залуужуулах (бие, сэтгэл, арьс хөгшрөлтийг удаашруулах)
- Зүрх судасны эд эсийг хамгаалах, бэхжүүлэх
- Нүдний хараа сайжруулах
- Стафилококкийн нянгийн халдвар
- Стрептококкын нянгийн халдвар
- Тайвшруулах
- Таргалалт (тураах)
- Үрэвсэл дарах
- Хоолны хордлого тайлах
- Хөлөргөх
- Хумсны мөөгөнцөр
- Цус цэвэршүүлэх
- Шээс туух
- Элэг цэвэршүүлэх (элэг бохирдсон)
- Ялзмаг хор гадагшлуулах
Зохимжтой ба зохимжгүй заалт
Эх сурвалж
- www.stop-rak.in.ua
- www.medn.ru
- mn.siberianhealth.com