Eliminate the side effects of chemotherapy

Химийн эмчилгээний гаж нөлөөг арилгах (монгол)
Восстановление организма после химиотерапии (ру́сский)

Хоол хүнс: Жимс хүнсний ногоо сайн хэрэглэнэ. Юуны өмнө, хар чавга, маалангын үр, чангаанз буюу гүйлсийн жимс, арвайн гурил, яншуйны навч, лууван, усан үзмийн ясны тос, хивэг, сүү, цагаан идээ, сармис, цагаан гаа, шар манжин, хүрэн манжинг оруулах хэрэгтэй. Ургамлын тос, чанасан төмс, хар талх, чанасан буюу жигнэсэн мах, жимс, хүнсний ногоо, сүү, цагаан идээ, зөгийн бал, самар.

Хоолыг бага багаар өдөрт 4-5 удаа иднэ. Амархан шингэх хоол идэж байвал сайн бна. Маш олон зажилж иднэ. Гэхдээ бас ч багагүй илчлэг хоол идэх ёстой, учир нь химийн эмчилгээний үед ихээхэн турдаг. Энэ нь юуны өмнө өглөөний хоолонд хамаатай.

Болж өгвөл татгалзах зүйлс: Чихэр, гоймон, цагаан будаа, кока кола, согтууруулах ундаа, утсан хоол, түрэг шош, вандуй, кофе, улаан лооль, давс, мөөг идэхээс зайлсхийх хэрэгтэй. Болж өгвөл 19 цагаас хойш юм идэхгүй бай.

Аминдэм, эрдэс бодис: “А”, “Е” аминдэм, селен хэрэглэх хэрэгтэй. Эдгээр нь усан үзмийн ясны тос, лууван, таримал гоньдны үр, зэрлэг хахуунанд агуулагдана.

Лейкоцит: Химийн эмчилгээний дараа аль болох цусны цагаан бөөм /уровня лейкоцитов/-ийн түвшинг нэмэгдүүлэх хэрэгтэй байдаг. Үүний тулд өөх орлуулагч буюу маргарин, амьтны гаралтай өөх тос, тослог ихтэй бяслаг, загас, давс, далайн бүтээгдэхүүн, буудайн дээд гурил, төмс, түрэг шош, мөөг, өндөгний уураг идэхгүй байх хэрэгтэй. Түүнчлэн нөөшлөгч, өнгө оруулагч агуулсан бүтээгдэхүүн, архи, тамхинаас зайлсхийвэл зохино.

Тромбоцит: Химийн эмчилгээний дараа ихэнхи тохиолдолд цусны тромбоцитын тоо эрс буурдаг. Үүнийг цусны ялтас хэт багасах гэнэ. www.bobus-seeds.com/зовиурэмгэг/цусныялтасхэтбагасах

Ясны чөмөг энэхүү ялтасыг бүтээж байдаг. Энэхүү ялтас нь цус бүлэгнэхэд тусалдаг аж. Ийм өвчтэй үед цус алдах, хамраас цус гойжих эрсдэл бий болдог.

Энэ тохиолдолд дараах ургамал, ургамлын цомог тусална. Үүнд:
Нохойн хошууны үр жимс, халгайн навч, бадаан, төлөгч өвс, сибирь тошлог, тошлогны цомог, халгайн цомог, мойлны цомог, яншуй, маалангын үр, чихэр өвсний үндэс зэрэг болно.

“Мелатонин” хэмээх даавар нь цусны ялтасыг нэмэгдүүлдэг нь тогтоогдсон бна. Маралзгана, сиймхий алтанцэгцүүхэй /САЦ/, эрдэнэшиш, улаан лооль, интоорын жимс, гадил жимс, усан үзэм, арвай зэрэг үр тариа, оливын тос, улаан дарсанд энэхүү мелатонин байдаг бна.

Хор гадашлуулна: Хорт хавдарын эмчилгээний хор гадагшлуулах, биеийн эсэргүүцлийг сайжруулахын тулд хушганы самар, нимбэгтэй хольж машиндаад өдөрт 3-4 хоолны халбагыг иднэ.

Түүнчлэн ходоод гэдэсэнд өнгөр тогтоохын тулд сөөгөн боролзгоно зэрэг ургамлын цай чанаж ууж байх хэрэгтэй. Шарх сайн эдгээх, ходоодны шүүс ялгаруулалтыг хэвийн болгоход их тавансалаа тусална.

Их ядарсан бол: Хорт хавдарын эмчилгээний дараа бие их сульдсан бол алтантовч, САЦ, хусны навч бүхий ургамлын цомог уух хэрэгтэй. Захиалбал, энэ цомгийг хийж өгч болно.

Possible common signs and symptoms

Remedial property

Herbs usage indication or contraindication

References

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).