Autophagy

Аутофаг доройтох, зогсонгших буюу “өөрийгөө залгих” (монгол)
Аутофагия (Аутофагоцитоз) (ру́сский)
Аутофаг буюу “өөрийгөө залгих” гэдэг нь мацаг барих, тодорхой өвчлөлийн хүрээнд өөрийн эд эсийг буцааж ашигладаг байгалийн бодисын солилцооны үйл явц юм. Эд эс өөрийнхөө хөгшөрсөн, муудсан, гэмтсэн эд эсийг “иддэг” аж. Энэ үйл явцыг аутофаг буюу өөрийгөө залгих хэмээн анагаах ухааны нэр томъёонд оржээ. Ө.х. аутофаг гэдэг нь таны биеийн эсийг дахин боловсруулах систем юм. Ө.х. энэ нь эсийн чанарын хяналт аж. Гэмтсэн эсүүдийг хэвийн ажиллагаатай эст нааж, бодисын солилцоонд оруулдаг.
Аутофагийн түвшинг тэнцвэртэй байлгах нь чухал, яагаад гэвэл аутофаг маш их байх, эсвэл маш бага байх нь хор хөнөөлтэй аж.
Аутофаг дараах өвчлөлөөс сэргийлэх, эмчлэхтэй холбоотой байдгийг эрдэмтэд тогтоож байна. Ө.х. аутофагийн идэвхижил муудах, доройтох, аутофаг зогсонгших, гэмтэхэд дараах өвчлөлүүд үүсдэг байж болзошгүй байна.
Хоол унд:
Газрын дундаж тэнгисийн загварын хоол хүнс |Mediterranean Diet (Met Diet)| хэрэглэх: Энэ хоолны онцлог нь ургамлын бүтээгдэхүүн, аминдэм, хүнсний эслэг, олон гинжит ханаагүй өөх тос болон нэг хоёрч холбоот ханаагүй өөх тос, полифенол |полифенол нь флавоноид адил ангилагддаг| ихтэй хоол хүнс ажээ. Ө.х. жимс жимсгэнэ, хүнсний ногоо, бүхэл үрийн тариа, шошт ургамал, какао, цай, кофе, улаан дарс гол байр суурийг эзэлнэ. Полифенол нь мэдрэл хамгаалах, үрэвсэл дарах, нян устгах, элэг хамгаалах, мутацийг өөрчлөхгүй байх |anti-mutagenic|, хорт хавдарыг боймлох, зүрх судас хамгаалах, мөөгөнцөр устгах, вирус устгах, харшил намжаах эмийн үйлдэлтэй. |Some well-known polyphenols include resveratrol, quercetin, curcumin, epigallocatechin gallate, catechin, hesperetin, cyanidin, procyanidin, caffeic acid, and genistein|
Аутофагийг сэргээхэд кето хоол хүнс |Ketosis| чухал нөлөөтэй. Энэ хэлбэрийн хоол хүнс нь өөх тос ихтэй, нүүрс ус багатай байх бөгөөд мацаг барьсан ч, эс барьсан ч үр ашигтэй гэж үздэг. Кето хоол хүнс хэрэглэхэд нийт илчлэгийн 75%-ийг өөх тосноос авч, 5-10%-ийг нүүрсуснаас авдаг.
Эрүүл өөх тосоор баялаг хоол хүнс хэрэглэх: Үүнд: авокадо, оливийн тос, авокадоны нухаш |үүнд улаан лооль, улаан перец, сонгино орно- guacamole|, наргил модны тос, самар, үр, тарган загас багтана.
Эслэг ихтэй, цардуулгүй, саахар багатай жимс жимсгэнэ, хүнсний ногоо хэрэглэх: тухайлбал, хөлдөөсөн болон шинэ жимс, түүхий болон чанасан хүнсний ногоо ялангуяа, өргөст хэмх, шошт ургамал, хурган гуа, туурам, улаан лооль, хар перец, хаш, лууван, брюссел байцаа, бөөрөнхий байцаа, брокколи.
Хоолондоо бага хэмжээний уураг хэрэглэх: Үүнд тараг, зууш байдлаар хэрэглэдэг ногоон шар буурцагтай япон хоол |edamame|, шар бууцагны тофу, шош, сэвэгзарам, вандуй, загас, далайн хоол, тахианы мах, өндөг. Малын мах, гахайн махыг долоо хоногт хоёрхон удаа идэхээр хязгаарлах.
Нийлмэл нүүрсусыг бага хэмжээгээр хэрэглэх: Хошуу тариа, бүхэл үрийн тариа, эрдэнэшиш, амтат төмс, шош, сэвэгзарам, жимс жимсгэнэ.
Аминдэм, эрдэс бодис, биологийн идэвхит нэгдэл:
Д аминдэм |яргай загас, өндөг, сүү цагаан идээнд агуулагддаг|
Ясыг бат бөх байлгах, дархлаа тэтгэх, аутофагийг өдөөх замаар насжилттай холбоотой эрсдлыг бууруулахад чухал үүрэгтэй.
Ресвератрол |Resveratrol|
Усан үзэм, дарс, газрын самар, шар буурцаг, жимс жимсгэнэд агуулагддаг фенолын нэгдэл аж. Тэрээр аутофагийг эрчимжүүлэх, наслалтыг удаашруулах, эрүүл наслалтыг дэмжих, үл исэлдүүлэх, зүрх судсыг дэмжих үйлдэлтэй. Аутофаг гэмтэх нь насжилттой холбоотой доройтлын үндсэн шалтгааны нэг ажээ.
Berberine
Кварцетин |Quercetin|
Алимны хальс, улаан сонгино, одот анисны үр, хушны шилмүүс, тавилгана, сахалины бөөрөлзгөнийн навч, хунчир, улаан тэсийн жимс, сөөгөн боролзгоно, алтанзул, ройбас цай, хулангийн ундаа, толгодын бударгана, чихэр өвсөнд агуулагдана.
Уролитин А |Urolithin A|
Энэ нь бодисын солилцооны хувьд үл исэлдүүлэгчийн дараагийн шатны бүтээгдэхүүн. |самар, жимс, анар жимс| Энэ бодис нь mitochondria –д үйлчилдэг аутофагийн тусгай төрөл зүйл болох mitophagy –ийг урамшуулдаг.
Спермидин |Spermidine|
Спермидин гэдэг нь янз бүрийн үрслүүлсэн шош, үрүүд |хулууны үр|, самар |ангаахай самар|, хүнсний ногоо, жимс, манго жимс, мөөг ялангуяа түүхий мөөг |хусны онгол мөөг, рейши, шийтек|, амьтны гаралтай хоол хүнсэнд байдаг биологийн идэвхит нэгдэл. Тэрээр хөгшрөлтийг удаашруулах үйлдэлтэй, аутофагийг дэмжиж, эсийг хамгаална. Аутофагийг өдөөх замаар насжилттай холбоотой ой ухааны хомсдлыг бууруулахад тусална.
Болж өгвөл зайлсхийх эсвэл бага хэрэглэх зүйлс: Саахар, даршилсан /pickled foods/, утсан, шарсан, хуурсан махан хоол, архи, тамхи, янз бүрийн чипс, лаазалсан хоол, түргэн хоол, торт, буудайн дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн.
Сувиллын чанартай зөвлөмж (Clinical protocol – CP буюу клинический протокол):
Дараах тохиолдолд аутофаг идэвхиждэг. Үүнд:
- Мацаг барих |Fasting| Аутофаг нь 24-48 цагийн мацгийн явцад эхэлдэг.
- Хоолны илчлэгийг багасгах |Calorie restriction|
- Өөх тос ихтэй, нүүрус багатай, дунд зэргийн уураглаг хоол хүнс хэрэглэж эхлэх |switching to a keto diet| ө.х. ердийн нөхцөлд нүүрус, саахар шатааж эрчим хүч болгодог бол аутофагийн нөхцөлд өөх тос шатаана гэсэн үг.
- Дасгал хөдөлгөөн хийх: Дасгал хөдөлгөөн нь аутофагтай холбоотой уураг |ATGs|-ийг нэмэгдүүлдэг. Энэ уураг нь аутофагийг боломжтой болгож, улмаар аутофагийг өдөөж өгдөг.
Эмчилгээ, сувилгаа нь дараах зуршилыг амьдралдаа хэвшүүлэх, аутофагийг эрчимжүүлэх, завсарлагатай мацаг барих, хоол хүнсний илчлэгийг бууруулах |15-20%|, дасгал хөдөлгөөн хийх, архаг стрессийн түвшинг хянах, бясалгал, йог хийх, гүнзгий амьгалын дасгал хийх, аутофагийг сайжруулдаг полифенол |ногоон цай, жимс, усан үзэм|, ресвератрол |улаан дарс, хар усан үзэм|-ыг хэрэглэж байх, газрын дундаж тэнгисийн загварын хоол хүнс болон кетогенийн хоол хүнс хэрэглэх, хоол хүнсэндээ органик болон түүхий ногоо хэрэглэх, душинд орохдоо хамгийн сүүлд 30 секунд хүйтэн усанд орж дуусгаж байх, саунд орохдоо бага хугацаагаар эхэлж орж байх |орсны дараа манго жимсний ундаа ууж байх|, хоолоо төлөвлөх, өдөртөө хангалттай хэмжээний ус ууж байх, ялангуяа мацаг барихдаа ус ууж байх, биеэ чагнаж, түүнийгээ мэдэрч зохих өөрчлөлтийг хийж сурахад чиглэнэ.
Үе үе мацаг барих гэдэг нь 16:8 гэсэн схемээр явагдах ба энэ нь 8 цагт нь юм идэж, 16 цагт нь мацаг барина гэж ойлгох хэрэгтэй. Кортизолын өсөлт, дотоод шүүрлийн бусад дааврын өөрчлөлт нь эсийн нөхөн төлжилтөд саад учруулдаг.
Дасгал хөдөлгөөн нь булчин, элэг, нойр булчирхай, өөх тосны эд эст аутофагийг эрчимжүүлдэг байна.
Possible common causes
- Chronic Stress
- Cortisol
- Obesity
- Physical inactivity
- Sugar and Sugar containing Foods
- Unhealthy diets or poor nutrition
- Vitamins, minerals and food deficiency
Possible common signs and symptoms
- Cardiovascular diseases
- Chronic hepatitis
- Colorectal cancer
- Crohn’s Disease
- Diabetes
- Fatty liver
- Insulin resistance
- Memory loss and forgetfulness
- Metabolic Syndrome
- Nephritis
- Neurodegenerative disorders (NDs)
- Parkinson’s disease (PD)
- Reverse Hardened Arteries
- Weakened Immune System
Product usage indication and contraindication
References
- my.clevelandclinic.org
- medgorod-clinic.ru
- hololifecenter.com
- www.mdpi.com
- iadns.onlinelibrary.wiley.com
- pmc.ncbi.nlm.nih.gov
- www.frontiersin.org
- www.timeline.com
- www.mdpi.com
- www.healthline.com
- www.biovie.fr
- harrisonhealthcare.ca
- www.youtube.com