Congestive Heart failure

Зүрхний дутагдал, сулрал (монгол)
Сердечная недостаточность (ру́сский)

Үндсэн зовиур шинж тэмдэг (PCSS):

  •           дотор давчдах, бачуурах (dyspnea), шөнөдөө ийн сэрнэ
  •           унтаж чадахгүй байх
  •           зүрхний хэм түргэсэх
  •           бие сулрах, ядрах /өглөө босоход ядарсан байдалтай бна/
  •           толгой эргэх
  •           цус зогсонгших, цусны эргэлт муудах /гар, хөлийн хуруу, амны уруул хөхрөх/
  •           хөл, шагай, гарын алга, заримдаа хэвлий хавагнах
  •           хоолонд дургүй болох
  •           бөөлжис цутгах /их хоол идээгүй ч гэсэн/
  •           шөнө шээс алдах, ойр ойрхон шээх
  •           СМС, сэтгэл түгшүүр, зовнил
  •           нүд улцайх /мешки под глазами/
  •           элэгэн тушаа газар өвдөх /элэгний хураагуур судас дүүрснээс үүдэлтэй/
  •           таргалах
  •           ой ухаан муудах /андуурах, мартах/
  •           цэртэй эсвэл цустай ханиах /уушгинд шингэн үүснэ/,
  •           хурхирах зэрэг болой.

Болзошгүй учир шалтгаанууд (PCC):

  • ·         Зүрхний титэм судасны өвчин
  • ·         Зүрхээр хатгуулах
  • ·         ЦДИ
  • ·         Зүрхний булчин сулрах /cardiomyopathy/  
  • ·         Зүрхний хавхлага гэмтэх  
  • ·         Зүрхний хэм алдагдах
  • ·         Зүрхний төрөлхийн гажиг
  • ·         Вирусын гаралтай зүрхний үрэвсэл /Myocarditis/
  • ·         Архи, тамхи, кокайн хэрэглэх
  • ·         Зүрхний тараагуур титэм хавхлага нарийсах /aortic stenosis/
  • ·         Зүрх агшихад цус хоёр чиглэллд урсах /mitral or aortic regurgitation/
  • ·         Зүрхний болон уушгины хялгасан судас бөглөрснөөс үүдэлтэй ЦДИ /pulmonary hypertension/
  • нойрны эм, салгалах өвчний эм, өвдөлт намдаагч эм /nonsteroidal anti-inflammatory drugs (NSAIDs)/
  • таргалах зэрэг болой.

Дээрхи зовиур шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь танд хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлүүлэхийг зорих хэрэгтэй.

Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар 5-6 удаа идэх хэрэгтэй. Жимс, хүнсний ногоо тухайлбал, хүрэн манжин, хар чавга, чангаанз, далайн байцаа, хушга, загас, наранцэцэг, бүйлсийн самар, сармис байнга хэрэглэх хэрэгтэй. Хатаасан жимсээр компот хийж ууж байвал сайн.

Арвай, хошуу тариа, сагадай зэрэг бүхэл үрийн тариа, зөгийн бал, тослог багатай сүү, цагаан идээ, шар ус хэрэглэж, ус ихээр ууна. Идрээ, үхрийн нүдний навчийг цай шиг ууж болно.

Өдөрт 1-1,2л шингэн ууна.

Аминдэм, эрдэс бодис: Цайр, “А”, “С” аминдэм.

Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategyTS): Эмчилгээ, сувилгаа нь цусны эргэлтийг сайжруулах, бөөлжис цутгахыг зогсоох, шээс туух, хаван бууруулах, аль болох турах /холестерин бууруулах/-ад чиглэгдэнэ.

Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх хэрэгтэй. Долоо хоногт 30 минутаар 2 удаа дасгал хийнэ. Явган явах, йог, бясалгал хийвэл сайн. Болж өгвөл тайван амгалан байхыг хичээх.

Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.

Зайлсхийвэл зохих зүйлс: Цагаан талх, кофе, хар ба ногоон цай, давс, саахар, утсан, шарсан, хуурсан махан хоол, архи, дарс, тамхи, лаазалсан хоол, өөх тостой хоол, шоколад, түргэн хоол.

Уурлаж уцаарлах, стрессээс зайлсхий.

Эх үүсвэр:

http://www.heart.org/HEARTORG/Conditions/HeartFailure/WarningSignsforHeartFailure/Warning-Signs-for-Heart-Failure_UCM_002045_Article.jsp

http://www.emedicinehealth.com/congestive_heart_failure/page3_em.htm

http://www.medn.ru/statyi/Lecheniexronicheskojserde.html

http://www.medn.ru/statyi/Lecheniexronicheskojserde.html

http://www.medn.ru/statyi/Lecheniexronicheskojserde.html

http://www.medn.ru/statyi/Lecheniexronicheskojserde.html

http://umm.edu/health/medical/altmed/condition/heart-failure#ixzz3PXWpQXH6

 

Possible common causes

Possible common signs and symptoms

Herbs usage indication or contraindication

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).