Poor blood circulation

Цусны эргэлт муудах (монгол)
Ухудшение кровотока (Снижение кровообращения: ишемия или гемодинамическая недостаточность) (ру́сский)

Хоол унд: Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна. Хөнгөн хоол, жимс, хүнсний ногоо тухайлбал, маалингын тос , үр, омега-3 өөх тос, улаан лооль |цус шингэлнэ|, нимбэг, жүрж эсвэл тэдгээрийн шүүс, сармис, сонгино, бүхэл үрийн тариа байнга хэрэглэнэ.

Хүрэн манжин, шар гаа, ургамлын цай, идрээний үндэс, хар чавга, далайн байцаа, үзэм, хушга, түүнчлэн арвай, хошуу тариа, зөгийн бал, тослог багатай сүү, цагаан идээ хэрэглэж, ус ихээр ууна.

Аминдэм, эрдэс бодис, биологийн идэвхит нэгдэл: Цайр, төмөр, “А”, “С”, Е, В аминдэм.

Болж өгвөл зайлсхийх эсвэл бага хэрэглэх зүйлс: доорх ургамлууд, бүтээгдэхүүнээс зайлсхийх, учир нь цус өтгөрүүлэх үйлдэлтэй:

Олслиг халгай, САЦ, төлөгч өвс, эрдэнэшишийн сахал, эмийн бамбай (их тун хэмжээгээр хэрэглэх), кофе, хар ба ногоон цай, саахар, туурам, утсан, шарсан, хуурсан махан хоол, архи, дарс, тамхи, янз бүрийн чипс, лаазалсан хоол, түргэн хоол, бялуу, улаан буудайн дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн.

Давс аль болох багаар хэрэглэх, ханасан өөх тос, транс өөх тос, талх, гоймон, эрчим хүчний ундаа хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Цусны бүлэгнэл өндөртэй үед эрдэнэшишийн сахал, сөдийн үндэс, хөдөөний шивлээгээс зайлсхийвэл зохино.

Product usage indication and contraindication

Хэрэглэх, эс хэрэглэх бүтээгдэхүүнүүд

References

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.

  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.

  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.

  • Possibly not recommended for some cases.

  • Contraindicated for cases diagnosed by doctor.