Бүйлсийн самар, тос
Almond (english)
Миндаль (ру́сский)
Amygdalus pedunculata Pall. L. (latīna)
Бүйлсийн самар /үр-drupe/ нь дутуу үл ханасан өөх тос /monounsaturated fat-мононенасыщенные жиры/, polyunsaturated oils
/Chemistry (of an organic compound, especially a fat or oil molecule) containing several double or triple bonds between carbon atoms/, уураг /20%/, “Е” /100 г бүйлсийн самарт 24 мг “Е” аминдэм агуулагдана/, В-1, “В-2”, В-3, В-5, В-6, В-9 /фолийн хүчил/ аминдэм, эслэг /клетчатка/, кальци, магни, натри, төмөр, фосфор, цайр ихтэй. www.en.wikipedia.org
Бүйлсын самар нь хорт хавдрыг эсэргүүцдэг байгалын аминдэм “В-17” /Laetrile/-г агуулдаг. “Omega-6” өөх тосыг хамгийн их агуулсан ургамал бол бүйлс юм.
Бүйлсийн тос /самар/ нь дархлаа, бэлгийн чалх сайжруулах, элэг цэвэршүүлэх, хамгаалах /anti-hepatotoxicity effects/, ялангуяа бүдүүн гэдэсний хорт хавдрыг хязгаарлах, цусан дахь холестериныг бууруулах, үрэвсэл дарах /иллэг хийвэл эсвэл уувал/ үйлдэлтэй.
Бүйлсийн самар /үрийн цөм, идээ/-ыг уураг тархи, мэдрэлийн системийг тэжээх, оюун ухааныг сайжруулах, нас уртасгахад хэрэглэнэ. www.en.wikipedia.org
Бүйлсийн хальстай самрыг зүрх судасны өвчнөөс сэргийлэх, эхийн сүүг саамшуулахад хэрэглэнэ.
Бүйлсийн самрыг зүрх судасны өвчнөөс сэргийлэх, нойргүйдэлд хэрэглэнэ.
Бариулт бүйлсийн тосыг үс, сормос, хөмсөг ургуулах, үс хугарах, бууралтах, амны өнцөг, арьс, уруул хагарах, хатах, өгөрших, хуурайших, загатнах, улайх, туурах, нүд, амны тойромд үрчлээ үүсэх, арьсыг уян зөөлөн болгох, залуужуулахад түрхэж хэрэглэнэ.
Эмийн үйлдэл
- Арьсанд өнгө зүс оруулах (гоо сайхан)
- Бие махбодыг сэргээх, тамир тэнхээ оруулах
- Биеийн шингэнийг шүлтжүүлэх (хүчиллэгийг саармагжуулах ө.х. хүчиллэг ихдэх эмгэг)
- Залуужуулах (бие, сэтгэл, арьс хөгшрөлтийг удаашруулах)
- Оюун ухаан, ой тогтоолт сайжруулах
- Үрэвсэл дарах
- Эхийн сүү саамшуулах