Их тавансалаа
Great Plantain Leaf and Seeds (english)
Листья и семена подорожника большого (ру́сский)
Plantago major (latīna)
навч, үр, үндэс
Үндсэн арга: 2-4 цайны халбагыг 400 мл буцлам халуун усанд хийж 1 цаг идээшүүлж шүүнэ. Өдөрт 50-100 мл-ээр хоолноос 30 минутын өмнө 3 удаа ууна. Халуун саванд хийвэл сайн идээшнэ.
Угаалга шавшлага: Эмэгтэйчүүдийн өвчлөлийн хувьд унтахын өмнө хөлөө нугалж нуруугаараа хэвтээд угаана. Идээшмэлээ дотроо аль болох сайн оруулахыг хичээнэ. Идээшмэлдээ хумсанцэцгийн тос эсвэл шүүдэргэнийн тос эсвэл зажилуурганын тос заавал дусаана. Нэг удаагийн угаалга 15 минут үргэлжлэнэ, 150мл идээшмэл орно. Дараа нь тампон шургуулна.
Нэг удаагийн сувилгаа: 30 хоног. Завсарлага: 15 хоног. Хэмжээ, дамжаа баримтлана.
Амталгаа: Идээшмэл нь шаргал өнгөтэй, онцгойлсон амтгүй, бүлбэгэр, үл ялиг газрын үнэртэй.
Эмийн үйлдэл
- Айдас түгшүүр үргээх
- Бациллы бүлгийн нянгийн халдвар
- Биеийн шингэнийг хүчиллэг болгох
- Биеийн шингэнийг шүлтжүүлэх (хүчиллэгийг саармагжуулах ө.х. хүчиллэг ихдэх эмгэг)
- Гарднерелла нянгийн халдвар
- Дасган зохицуулах
- Клебсиелла пневмони нян
- Ногоон идээт савханцрын нянгийн халдвар
- Нүдний хараа сайжруулах
- Сальмонелла буюу балнад нян
- Стафилококкийн нянгийн халдвар
- Стрептококкын нянгийн халдвар
- Фитоэстроген
- Хордлого тайлах
- Цус шингэрүүлэх
- Цэвэрүүт үсэрхийлэл вирус
- Цэр ховхлох
- Шарх, шархлаа аниулах
- Элэг цэвэршүүлэх (элэг бохирдсон)
- Эшерихын савханцар буюу гэдэсний нянгийн халдвар (Е-коли)