Сармисны исгэсэн бэлдмэл
Organic Medicated Garlic Vinegar with mother (english)
Целебный уксус из чеснока (ру́сский)
Амьд нян агуулагч байгалийн антибиотик
Бэлтгэх арга: Монгол сармисны хумс 10ш, зөгийн бал 200г-ыг 250мл исгэсэн алимны шүүгээгүй шүүсэнд хийж гриндэрт “эргүүлнэ”. Хөргөгчинд 5 хоног байлгана.
Үндсэн арга: Өдөрт 1-2 хоолны халбагыг 150мл буцалсан усанд найруулж, хоолноос 20 минутын өмнө 1-3 удаа ууна.
Угаалга шавшлага: Гадуур түрхэнэ. Эмэгтэйчүүдийн өвчлөлийн хувьд тампонд нэвчүүлж шургуулна.
Зохимжгүй заалт: Цус шингэрүүлэгч эм, инсулин, шээс туугч эмтэй харшлах магадлалтай. Нэг удаагийн сувилгаа: 60 хоног. Завсарлага: 7 хоног. Бүрэн сувилгаа: 365 хоног. Хэмжээ, дамжаа баримтлана.
Амталгаа: Найруулсан уусмал нь саарал өнгөтэй, булингартай, чихэрлэг атлаа исгэлэндүү амттай, элдэв үнэргүй.
Эмийн үйлдэл
- Байгалийн антибиотик
- Бациллы бүлгийн нянгийн халдвар
- Бие махбод цэвэршүүлэх
- Биеийн шингэнийг шүлтжүүлэх (хүчиллэгийг саармагжуулах ө.х. хүчиллэг ихдэх эмгэг)
- Дархлаа тэтгэх
- Залуужуулах (бие, сэтгэл, арьс хөгшрөлтийг удаашруулах)
- Ногоон идээт савханцрын нянгийн халдвар
- Протеус нянгийн халдвар
- Стафилококкийн нянгийн халдвар
- Стрептококкын нянгийн халдвар
- Судас өргөжүүлэх
- Таргалалт (тураах)
- Уреаплазма, микоплазмагийн нянгийн халдвар
- Үрэвсэл дарах
- Хеликобактер пилори нянгийн халдвар
- Хоолны шингэцийг сайжруулах
- Хумсны мөөгөнцөр
- Цөс хөөх
- Цус цэвэршүүлэх
- Цус шингэрүүлэх
- Цэвэрүүт үсэрхийлэл вирус
- Цэр ховхлох
- Шимэгч гадагшлуулах
- Элэг цэвэршүүлэх (элэг бохирдсон)
- Энтерококкийн нянгийн халдвар
- Эшерихын савханцар буюу гэдэсний нянгийн халдвар (Е-коли)
- Ялзмаг хор гадагшлуулах