Цөс өтгөрсөн (цөсний зогсонгшил)
Cholestasis (english)
Холестаз (ру́сский)
Үндсэн зовиур шинж тэмдэг (PCSS):
- Байнга ядрах, бие сулрах
- Арьс, нүд шарлах
- Арьс /ялангуя гар, хөл/ загатнах
- Хоолонд дургүй болох
- Баруун хажуу уруу хүндрэх мэдрэмж төрөх
- Бөөлжис цутагх, огиулах
- Амнаас эвгүй үнэр үнэртэх
- Шээс бараантах
- Өтгөн цайвар өнгөтэй гарах
- Элэг томрох зэрэг болой.
Болзошгүй учир шалтгаанууд (PCC):
- Буруу хооллолт,
- Шимэгч үүсэх,
- Архи хэтрүүлэн уух,
- ХГЗ-ын өвчин /ходоод, нойр булчирхайны үрэвсэл, ХХШ/-өөр өвдөх,
- Цөсний чулуу
- Жирэмсний дааврын тэнцвэр алдагдах
- Мэдрэлийн үйл ажиллагаа доголдох,
- Түргэн хоол,
- Суумал ажил,
- Сэтгэлийн хямрал, стресс,
- Замбааргүй эм уух,
- Өөх тостой хоол их идэх,
- Удамшил гэх мэт.
Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна. Нимбэг, хүрэн манжин байнга хэрэглэх хэрэгтэй. Элэг орчимд эвгүй оргиод байвал нимбэгний шүүстэй ус ойчлох хэрэгтэй. Жимс, хүнсний ногоо тухайлбал, цангис жимс, усан үзэм, өргөст хэмх, хар перец идэж байх. Бүхэл үрийн тариа, тослог багатай сүү хэрэглэж, ус ихээр ууна.
Аминдэм, эрдэс бодис: Хүнсний эслэг, “С”, “Е” аминдэм, магни, селен.
Сувиллын чанартай зөвлөмж: Эмчилгээ, сувилгаа нь цөс хөөх, цөс шингэрүүлэх, цөсөө нарийн гэдэс рүүгээ сайн явуулах, загатнаа намжаах, элэгний үлй ажиллагааг дэмжихэд чиглэгдэж байвал зохино.
Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх, бүжиглэх, гүйх, усанд сэлэх хэрэгтэй. Өглөөний хоол заавал идэх. Болж өгвөл тайван амгалан байхыг хичээх.
Зайлсхийвэл зохих зүйлс: Туурам, кофе, цай, өөх тостой хоол, даршилсан, утсан, шарсан, хуурсан махан хоол, архи, янз бүрийн чипс, лаазалсан хоол, мөөг, шоколад, буудайн дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн. Хүйтэн ундаа уухгүй байх.
Мах бага идэх хэрэгтэй. Уурлаж уцаарлах, стрессээс зайлсхий.
Эх үүсвэр:
Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс
Үндсэн зовуурь, шинж тэмдэг (болзошгүй хожмын үеийн)
- Амнаас эвгүй үнэр үнэртэх
- Бөөлжих
- Мэдрэлийн гаралтай арьсны харшилт өвчин
- Нойр булчирхайны архаг үрэвсэл
- Цөсний хана зузаарсан
- Цөсний хүүдийний уйланхай (ургацаг)
- Шамбарам
- Элэгний хатуурал
Зохимжтой ба зохимжгүй ургамлын бүтээгдэхүүн
Эх сурвалж
- Pocket Guide to Herbal Medicine “Thieme” 2004
- netzaporam.ru
- vitaportal.ru
- domovouyasha.ru
- dramyneuzil.com
- www.livescience.com
- www.travolekar.ru
- chistka-pecheni.ru
- www.astromeridian.ru
- www.rasteniya-lecarstvennie.ru