Vegetative Neurosis (VN)

Мэдрэл сульдлын хамшинж (МСХШ) (монгол)
Вегетососудистая дистония (ВСД) (ру́сский)

|автономит мэдрэлийн тогтолцоо, дотор эрхтний үйл ажиллагааны өвчлөл|

Хоол унд: Автономит мэдрэлийн өвчний дасгалыг хийхийн сацуу зөв хооллолт дээр ихээхэн анхаарах хэрэгтэй. Хоолондоо кали ихтэй бүтээгдэхүүн оруулна. Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй.

Жигнэсэн төмс, банан, хаш, байцаа, гүйлсийн жимс, хатаасан жимс /хар чавга, үзэм/, яншуй, бууцай, загас, далайн бүтээгдэхүүн, лууван, самар, тослог багатай сүү, цагаан идээ хэрэглэж, ус ихээр ууна. Унтахын өмнө зөгийн балтай сүү уувал зүгээр.

Аминдэм, эрдэс бодис: Кали, “А”, “С” аминдэм.

Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategyTS): Эмчилгээ, сувилгаа нь аминдэмжүүлэх, тайвшруулах, тайтгаруулах, тамир тэнхээ оруулах, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, цусны эргэлт, бодисын солилцоог сайжруулах, тураахад чиглэгдэнэ.

Энэ өвчин эмээр эмчлэгдэхгүй. Гагцхүү эмийн ургамал өндөр үр дүнтэй аж.

Цэвэр агаар салхинд явах /ажил, гэр рүүгээ алхаж явах нь хангалтгүй/ ялангуяа, уул хад, далай, гол, нуурын эрэг дээр зугаалах, бясалгал /зөв амьсгалах/, йога, залбирах, унтах, амарч сурах, усанд сэлэх, өглөөдөө биеэ юмаар үрэх /rubdown in the morning/, хүйтэн устай арчуураар арчих, иллэг хийх, өөрийгөө үе үе эрхлүүлэх, халуун усанд орохдоо халуун, хүйтэн усаар ээлжлэн шүрших зэрэг нь өндөр үр дүнтэй аж.

Ажил, амралтын дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх хэрэгтэй. Үүнд усанд сэлэх, дугуй унах, хөнгөн атлетик, аэробик, ширээний теннис тоглох зэрэг хамаарна. Юуны өмнө, хүзүү, нуруу нугасны булчин шөрмөсийг чийрэгжүүлэх, амьсгалын дасгал хийхэд анхаарах нь маш чухал. Болж өгвөл тайван амгалан байхыг хичээх.

Амьсгалын дасгалын хүрээнд дараах 4 дасгалыг Танд хүргэж байна. Үүнд:

Дасгал №1

Сандал дээр сууна. Хоёр гараа өвдөг дээрээ тавина. Нуруу тэгш. Хөлөө мөрний хэмжээний зайтай тавина.

Амьсгаагаа авахдаа хоёр гараа 2 тийш нь алдална.

Амьсгаагаа гаргахдаа хоёр гараа зүүн өвдөг дээр тавьж, тохойгоо хавирга руугаа тулгана.

Энэ дасгалыг нөгөө тал руугаа хийнэ.

Дасгалыг нийтдээ 4-6 удаа хийнэ.

Дасгал №2

Зогсонгоо гартаа саваа барьж дээш нь өргөнө. Нуруу тэгш. Хөлөө мөрний хэмжээний зайтай тавина.

Амьсгаагаа авахдаа зүүн хөлөө хойш нэг алхаж, саваагаа толгой дээрээ өргөнө.

Амьсгаагаа гаргахдаа хуучин байрлалдаа буцаж очно.

Энэ дасгылыг нөгөө хөлөөрөө хийнэ.

Дасгалыг нийтдээ 5-6 удаа хийнэ.

Дасгал №3

Хөлөө мөрний хэмжээний зайтай тавина. Хоёр гараа ташаан дээрээ тавина.

Зогсонгоо баруун гараа зүүн чихэн дээрээ тавьж, зүүн гараа зүүн өвдөг дээрээ тавина. Толгойгоо аажуухан баруун тийш хазайлгаж, баруун гараараа татна. Энэ байрлалд 20 секунд байсны дараа хуучин байрлалдаа очно.

Энэ дасгалыг нөгөө тийшээ хийнэ.

Дасгалыг нийтдээ 10 удаа хийнэ.

Дасгал №4

Хөлөө мөрний хэмжээний зайтай тавина. Хоёр гараа ташаан дээрээ тавина.

Амьсгаагаа авахдаа баруун хөлөө өргөж, зүүн гарын хуруунд хүргэнэ.

Амьсгаагаа гаргахдаа хуучин байрлалдаа буцаж очно.

Энэ дасгалыг нөгөө хөлөөрөө хийнэ.

Дасгалыг нийтдээ 12 удаа хийнэ.

Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.

Possible common causes

Possible common signs and symptoms

Indicated or contraindicated actions

Herbs usage indication or contraindication

References

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).