Endometriosis

Умайн доторхи хальснаас үсэрхийлсэн ургацаг (монгол)
Эндометриоз (ру́сский)

Умайн доторхи хананд ургацаг ургах

Уйланхайнууд өндгөвч, умай, умайн гуурсны хоолой, бүдүүн гэдэс, шээсний суваг, давсаг, үтрээ, ховор тохиолдолд уушги, үе мөчөнд ч үсэрхийлж болдог.

Заг хүйтэнээр үүсгэгдсэн бол шар, ногоон өнгөтэй, трихомониазын үед хөөсөрхөн цагаан юм гарна.

Болзошгүй учир шалтгаанууд (PCC): Яг юунаас болдог нь тогтоогдоогүй.

Заг хүйтэн зэрэг халдварт өвчин туссан. Жирэмсэлтээс хамгаалагч ерөндөг тавьсан.

Дээрхи зовиур шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь танд хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлэхийг зорих хэрэгтэй.

Хоол унд: Хоол ундаа сайн зохицуулах нь нэг номерын эмчилгээ юм. Ислэг ихтэй хоол идэх /буржгар байцаа, цэцэгт байцаа, бөөрөнхий байцаа, элэг цэвэршүүлэгч хоол /хүрэн манжин, лууван, артишок, нимбэг, багваахай/, дархлаа тэтгэгчид сармис, сонгино/. Аль болох шүлтлэг хоол унд хэрэглэхийг эрмэлзэх.

Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа иднэ.

 ДААВРЫН ТЭНЦВЭРИЙГ ХАНГАЖ БАЙХЫН ТУЛД ДАРААХ 8 ЗҮЙЛД ОНЦГОЙ АНХААРАХ. ҮҮНД:

1             “Омега-6” хагас үл ханасан өөх тосоос зайлхийх;  Ургамлын тос, газрын самар, шар буурцгийн тос, маргарин идэхгүй байх. Наргил модны тос, цөцгийн тос, оливийн тос, загасны тос /Омега-3/ хэрэглэж байх.

2             Ялангуяа цагаан бүтээгдэхүүнээс зайлхийх эсвэл маш бага идэх. Үүнд буудайн дээд гурлын бүтээгдэхүүн, саахар, өөх тос, давс, цагаан будаа орж бна. Чадвал нэг сар буудай амсахгүй байх /trial off/.

3             Кафейнаас зайлхийх. Үүний оронд алтантовч, батраш, бөөрөлзгөнийн навч, лавандир зэрэг кофейнгүй ургамал ууж байх.

4             Элдэв хор, химийн бүтээгдэхүүнээс зайлхийх. Жирэмсэлтийг зосоогч эм уухгүй байх.

5             Сайн унтаж амарч байх.

6             Дасгал хөдөлгөөн, биеийн тамир хийж байх. Усанд сэлэх. Гүнзгий амьсгаа авч байх гэм мэт. Бясалгалд явах.

7             Таргалахгүй байх.

8             Бүхэл үрийн тариа, хулуу, маалинга, наранцэцгийн үр идэж байх. Ус сайн уух. Замбараагүй өөрөөр хэлвэл, ямар нэг хуваарьгүй хоол идэхгүй байх.

 Аминдэм, эрдэс бодис: Магни, цайр, селени, маалинга, загасны тос, “В”, “С”, “Е”, “Д” аминдэм.

Сувиллын чанартай зөвлөмж (TG): Эмчилгээ, сувилгаа нь үрэвсэл дарах, элэгээ цэвэршүүлэх, нургисан өвдөлтийг бууруулах, бие махбодыг бэхжүүлэх, аминдэмжүүлэх, нян устгахад чиглэгдвэл зохино.

Байгалийн аргаар илааршуулахад 3-6 сар шардлагатай. Сувилгааны эхний үед хууч өвчин хөдөлгөнө.

Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх хэрэгтэй.

Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.

Зайлсхийвэл зохих зүйлс: Архи, сүүн бүтээгдэхүүн, саахар, кафейн, кофе, гоньдны үр, цээнэ, чихэр өвс, Cordyceps хэмээх мөөг, алтангагнуур, жирэмсэлтээс сэргийлэх эмүүд.

Possible common causes

Possible common signs and symptoms

Herbs usage indication or contraindication

References

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).