Зүрх хатуурал
Cardiac sclerosis (english)
Кардиальный склероз (ру́сский)
Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна. Өдөрт 1,5л-аас ихгүй ус ууна.
Өдөр бүр 100г аарц иднэ, зөгийн балтай нимбэгний шүүс ууна. Зөгийн балтай бөөрөнхий сонгинын шүүс ууж болно. Шилмүүсний хандыг нимбэгний шүүсээр амталж 14 хоног ууна, 7 хоног завсарлана.
Цангис, мойл жимс, сармис, тослог багатай сүү, цагаан идээ, хүрэн манжин, хар чавга, далайн байцаа, том цүлдмэл мөөг, хушга, түүнчлэн арвай, хошуу тариа зэрэг бүхэл үрийн тариа хэрэглэж, ус ууна.
Аминдэм, эрдэс бодис: “В”, “С” аминдэм, магни.
Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy–TS): Зүрхний булчин барзайх үеийн эмчилгээ, сувилгаа нь аминдэм, эрдэс хэрэглэх, ажил, амралтын дэглэм сайн баримтлах, найман цаг сайн унтаж байх, тэнцвэртэй хоол унд хэрэглэх, хүчил, шүлтийн тэнцвэрийг хангаж байх (pH), цусаа цэвэршүүлэх, стрептококк төрлийн нян устгах, үрэвсэл дарах, судасны ханыг бэхжүүлэх, дархлаа тэтгэхэд чиглэгдэнэ.
Судас тостон хатуурахтай адил төстэй арга замаар эмчилнэ.
Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спорт, бясалгалаар боломжийн хирээр хичээллэнэ. Болж өгвөл тайван амгалан байхыг хичээх. Элэг, цөсөө үе үе угааж цэвэршүүлж байх хэрэгтэй.
Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс
- Архаг стресс
- Зүрхний шигдээс
- Зүрхээр хатгуулах буюу зүрхний бах
- Нас ахих
- Тараагуур судас тостон хатуурах
- Таргалалт (тураах)
- Холестерин, триглицеридын хэмжээ нэмэгдэх
- Хөдөлгөөний дутагдал
- Цусны даралт ихдэх (ЦДИ)
- Цэвэршилт
- Чихрийн шижингийн хэв шинж-1, 2
- Элэгний өөхшилт
Үндсэн зовуурь, шинж тэмдэг (болзошгүй хожмын үеийн)
- Архаг ядаргаа, амархан ядрах
- Бие сулрах
- Бүгшүүлэн ханиалгах
- Дотор бачуурах
- Зүрх дэлсэх
- Зүрх томрох
- Зүрхний дутагдал, сулрал
- Зүрхний хэм алдагдах
- Зүрхний хэм түргэсэх
- Зүрхний хэмнэл жич агших
- Хавагнах
- Хураагуур судасны цүлхэн