Төллүүр тарна

Alpine bistort (english)
Горец живородящий (ру́сский)
Polygonum viviparum (latīna)
|буюу хурган мэхээрийн газрын дээд хэсэг, үр, үндэс|
Арга: Үндэс: 1 хоолны халбагыг 1 аяга усанд хийхээр тооцож, зөөлөн гал дээр 5-6 минут буцалгаад 1 цаг идээшүүлж шүүнэ. Өдөрт хоолноос 30-40 минутын өмнө 1/3 аягаар 3-4 удаа ууна.
Хувилбар аргууд: Буудайн гурилтай зуурч, чанаж иднэ. Талх барихад холино. Цайнд хольж, чанаж ууна. Тараг, аарцанд хийж иднэ.
Газрын дээд хэсэг, үр: 2-3 хоолны халбагыг 400мл буцлам халуун усанд хийж, 1-2 цаг идээшүүлж, шүүнэ. Өдөрт 1/3 аягаар хоолноос өмнө 3-4 удаа ууна.
Навчаар цай хийж ууна.
Нэг удаагийн сувилгаа: 21-28 хоног. Завсарлага: 7 хоног
Угаалга шавшлага: Эмэгтэйчүүдийн өвчлөлийн хувьд унтахын өмнө хөлөө нугалж нуруугаараа хэвтээд угаана. Хандаа дотроо аль болох сайн оруулахыг хичээнэ. Хандандаа маалингын эсвэл хумсанцэцгийн тос заавал дусаана. Дараа нь тампон шургуулна.
Бүтээгдэхүүн агуулна
Эмийн үйлдэл
- Гарднерелла нянгийн халдвар
- Зууралдуулах, аргаах
- Өвдөлт намжаах
- Судасны ханыг амраах
- Тайвшруулах
- Трихомонас нянгийн халдвар
- Үл исэлдүүлэх
- Үрэвсэл дарах
- Хордлого тайлах
- Хорт хавдарыг боймлох
- Цөс хөөх
- Цус шингэрүүлэх
- Цусны эргэлтийг сайжруулах
- Цэр ховхлох
- Шарх, шархлаа аниулах
- Шүд цайруулах
- Шээс туух
Зохимжтой ба зохимжгүй заалт
Эх сурвалж
- www.asienda.ru
- floristics.info
- optolov.ru
- en.wikipedia.org
- bmccomplementmedtherapies.biomedcentral.com
- www.hindawi.com
- onlinelibrary.wiley.com
- iris.wpro.who.int
- www.luontoportti.com