Коронавирусын өвчин
Coronavirus disease (english)
Коронавирус (ру́сский)
(COVID-19)
Үүний гол үүсгэгч вирус нь SARS-CoV-2 аж.
Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо ялангуяа, жимс, хүнсний ногоогоо бага багаар өдөрт 3-5 удаа иднэ.
Хүрэн манжин, бууцай, түрэг шош, вандуй, сэвэгзарам, лууван, ягаан байцаа, цэцэгт байцаа, хаш, үр, самар, нохойн хошууны жимс, хар чавга, мойл, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, үхрийн нүд, хөх нэрсний жимс, далайн байцаа, хушга, бүйлсийн самар, чиа, маалингын үр тос, түүнчлэн арвай, хошуу тариа зэрэг бүхэл үрийн тариа, зөгийн бал, исгэсэн хоол, тараг, пробиотик, тосондой, том цүлдмэг мөөг идэх, чацаргана, ус ууж байх.
Болж өгвөл, хоол ундаа цагаан гаа, шар гаа, ганга, орегано, розмарин, сармис, сонгино, улаан чинжүү, халиараар амталж идвэл зүгээр, эдгээр нь вирус устгадаг эфирийн тос агуулдаг аж.
Хунчир, шинэсэрхүү бударгана, идрээ |inulin|, шар ба цагаан гаа, үхрийн нүдний навчийг цай шиг ууж болно.
Аминдэм, эрдэс бодис: Төмөр, селени, цайр, йод, магни, кальци, А, В, С, Д, Е аминдэм |тус тусд нь уух хэрэгтэй|, Омега-3 өөх тос |маалингын үр, чиа үр, хушганы самар|, мелатонин.
Өдөрт 5000-10000 ОУН хэмжээний Д аминдэм ууна.
Өдөрт 1000мг С аминдэм ууна.
Коронавирусын өвчний сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy-TS): Эмчилгээ, сувилгаа нь цус шингэрүүлэх, цусны нөж задлах, уушгины үрэвсэл дарах, цэр ховхлох, хор, язмаг гадагшлуулах |эдгээр нь халдварыг улам даамжруулдаг|, судасны ханыг бэхжүүлэх, дархлаа тэтгэх, стресс, уурлах, айдас хүүдэс, сэтгэл гутрал намжаах, удирдах, сайн унтаж амрах, бясалгал, йогийн дасгал хийхэд чиглэнэ.
Стресс, айдас хүүдэсийн үед кортизол даавар ялгардаг, улмаар тэрээр дархлаа сулруулж, дарангуйлна.
Бумба тавих: нуруу, хөлийн эрээн булчинд 30 минут тавина. Залбирна.
Шог юм ярих, хөгжим сонгох, бүжиг хийх, нар салхинд явах нь дархлаанд тустай аж.
Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс
Үндсэн зовуурь, шинж тэмдэг (болзошгүй хожмын үеийн)
- Амт, үнэр мэдрэхгүй болох
- Архаг ядаргаа, амархан ядрах
- Арьсны тууралт, усархаг тууралт
- Бие сулрах
- Бөөлжис цутгах
- Бөөлжих
- Булчин шөрмөс өвдөх, дутуу агчих
- Бүгшүүлэн ханиалгах
- Гэдэс гүйлгэх, өвдөх
- Дотор бачуурах
- Нүдний салст бүрхэвчийн үрэвсэл
- Толгой өвдөх, дүйрэх
- Уушгины үрэвсэл (хатгаа)
- Халуурах
- Хамар битүүрэх
- Хоолой өвдөх
- Хууч хөдөлгөх магадлалтай
Зохимжтой ба зохимжгүй эмийн үйлдэл
Зохимжтой ба зохимжгүй ургамлын бүтээгдэхүүн
Эх сурвалж
- www.scio.gov.cn
- www.sciencedirect.com
- www.news-medical.net
- www.ncbi.nlm.nih.gov
- www.gazeta.ru
- thl.fi