Ажгийн цомог
Herbal Blend including Three-part Beggarticks (english)
Природная комплексная пропись с чередой трехраздельной (ру́сский)
Үндсэн арга: 1-2 хоолны халбагыг 500 мл усанд хийж зөөлөн гал дээр 5-7 минут буцалгаад идээшүүлж шүүнэ. Өдөрт 100 мл-аар 2-3 удаа ууна. Хүүхдэд 2 дахин багасгаж өгнө.
Угаалга шавшлага: Эмэгтэйчүүдийн өвчлөлийн хувьд унтахын өмнө хөлөө нугалж нуруугаараа хэвтээд угаана. Эхлээд ханд дээрээ шүүдэргэнийн тос эсвэл маалингын тос заавал дусаана. Хандаа дотроо аль болох сайн оруулахыг хичээнэ. Нэг удаагийн угаалгат 150мл ханд орно. Дараа нь тампон шургуулна.
Зохимжгүй заалт: Цус шингэрүүлэгч эм, дааврын бэлдмэлтэй харшилна. Нэг удаагийн сувилгаа: 30-60 хоног. Завсарлага: 14 хоног. Хэмжээ, дамжаа баримтлана.
Амталгаа: Усан ханд нь хар бор өнгөтэй, үл ялиг чихэрлэг амттай, элдэв үнэргүй.
Эмийн үйлдэл
- Арьсанд өнгө зүс оруулах (гоо сайхан)
- Бие махбод цэвэршүүлэх
- Залуужуулах (бие, сэтгэл, арьс хөгшрөлтийг удаашруулах)
- Үрэвсэл дарах
- Хордлого тайлах
- Цөс хөөх
- Цус цэвэршүүлэх
- Шарх, шархлаа аниулах
- Шээс туух
- Элэг цэвэршүүлэх (элэг бохирдсон)
- Эмийн хордлого тайлах