Phytoestrogens
Фитоэстроген (монгол)
Фитоэстрогены (ру́сский)
Эмэгтэйлэг даавар буюу эстрогены үүрэг гүйцэтгэх
Ургамлын гаралтай эстроген – УГЭ
Оршил:
Ургамлын гаралтай эстроген буюу эмэгтэйлэг даавар нь яг өөрийн төрөлхи буюу эхээс заяасан эстроген шиг үйлдэл үзүүлэх боловч хүч чадал /тэнхээ/ нь өөрийн эстрогентэй харьцуулахад 1000 дахин бага буюу маш сул үйлдэлтэй.
Эстрогены хомсдол /ЭХ/-ын үед ургамлын гаралтай эстроген нь сул боловч эстроген маягийн үйлдэл үзүүлнэ. Өөрөөр хэлвэл, дутагдаж байгаа эстрогенийг бага ч болов сэлбэж байдаг гэсэн үг. Харин эстрогены илүүдлийн үед ургамлын гаралтай эстроген нь эстроген хүлээн авагчийн орон зайг эзэлж, нэгэнт үүссэн илүүдэл эстрогены гаж буюу хортой нөлөөг саармагжуулна. Өөрөөр хэлвэл, ургамлын гаралтай эстроген нь эстрогеныг дэмжих мөн түүнчлэн эстрогеныг боймлох үйлдэл үзүүлнэ. (эстрогенные и антиэстрогенные эффекты)
Хэрвээ фитоэстроген нь эстроген хүлээн авагчийн орон зайг эзлэхгүй бол энэ орон зайг эксеноэстроген эзэлдэг аж. Энэ нь илүү хор нөлөө үзүүлнэ.
Ийм учраас фитоэстроген нь ЭД, ЭХ-ын үед хоюуланд нь эерэг зохицуулагчийн үүрэг гүйцэтгэнэ. Миний ойлгосноор “байгалийн модулятор” гэсэн үг. Ийм учраас фитоэстроген ихтэй хоол хүнс хэрэглэдэг хүмүүсийн дунд даавраас хамааралтай өвчлөл /сарын юм алдагдах, хөх, түрүү булчирхай, умайн хорт хавдар, ЗСӨ, ясны сийрэгжилт гэх мэт/ хамгийн бага байдаг гэсэн судалгаа бий.
Ургамлын гаралтай эстроген нь өөрөө хүчтэй нөлөө үзүүлэхгүй ч эксенодаавар /химийн нэгдэл, хиймэл бүтээгдэхүүн/-ыг очих газаргүй болгодог сайн талтай. Энэ нь бидэнд маш чухал. Бид өнөөдөр 100 эсвэл хэдэн мянган жилийн өмнө байгаагүй тийм их хэмжээний эксенодааврын үед амьдарч бна. Ургамлын гаралтай эстроген хэрэглэснээр цэвэрших үед ясны нягтрал сайн, цэвэршилтийн зовуурь сул, хөхний хорт хавдарын тохиолдол маш бага байдгийг эрдэмтэд тогтоосон.
Ургамлын гаралтай эстроген нь эксеноэстрогеныг бодвол хэрэглэсэнээс хойш хэдэн хоногийн дотор л биеэс гадагшладаг аж. Энэ бол маш сайн тал юм.
Ургамлын гаралтай эстрогенийг зөв сайн шингээхийн тулд бидний ходоод гэдэсний өнгөр сайн байх хэрэгтэй. Үүний тулд кимчи, тараг, ингэний хоормог зэрэг исгэсэн хоол хүнсийг өргөнөөр хэрэглэж байвал зохино.
Actions: Эмзүйн үйлдэл: Ургамлын гаралтай эстроген нь даавраас хамааралтай хорт хавдар (хөх, өндгөвч, умай, түрүү булчирхай)-ын эрсдлийг бууруулах,
5-альфа редактес энземыг боймлох
эстрогеныг дэмжих мөн түүнчлэн эстрогеныг боймлох,
андрогеныг сул буюу аядуу зөөлөн бууруулах /слабые антиандрогены: батга шовил, үс халзрах, эрчүүдийн үрийн тоо хэмжээг бууруулах/,
шарх аниулах, нян, вирус устгах, зүрх хамгаалах, үл исэлдүүлэх, насжилттай холбоотой эстрогены дутагдлыг нөхөх,
нөхөн үржихүйн үйл явц, сарын юм зохицуулах,
дааврын тэнцвэрийг хангах,
элэгэнд үүсдэг глобулин хэмээх уураг (энэхүү глобулин нь бэлгийн стероидийг холбож өгөх үүрэгтэй)-ыг дэмжих,
цусны эргэлтийг сайжруулах, судасны уян хатан чанарыг сайжруулах, цусанд нөж үүсэхийг багасгах,
уургийн нийлэгжилтийг дэмжих (булчингийн овор хэмжээг нэмэгдүүлэх, хөх томоруулах) эмийн үндсэн үйлдэлтэй.
Өдөрт 10мг шар буурцагны изофлавон хэрэглэвэл уг өвчний эрсдэл 16%-иар буурдаг аж. Ялангуяа цэвэршилтийн насныханд илүү эерэг үр дүнтэй байжээ. Сонирхуулахад, барууны орнуудад Азийн орнуудыг бодвол өдөрт нэг хүрэхгүй мг буюу маш бага ФЭ хэрэглэдэг аж.
Солонгосчууд, япончуудад өдрийн хоолонд 2 унций буюу 60г шар буурцаг идүүлэхэд нэг сарын дараа түрүү булчирхайны хорт хавдарын үзүүлэлт – ПСА 13%-иар буурсан бна. (Простатический специфический антиген (ПСА — опухолевый маркёр)
Ургамлын гаралтай эстрогены шим тус, эмчилгээний хэрэглээ:
- Дааврын өөрчлөлт
- Ясны сийрэгжилт
- Хорт хавдар (хөх, түрүү булчирхай, умай)
- Зүрхний цусан хангамжийн дутмагшил
- Цэвэршилтийн зовуурь
- Сарын юм алдагдах
- ЗСӨ
- Ясны сийрэгжилт зэрэг болой.
Preparation and Dosage: Хэрэглэх арга:
Эрдэмтэд өдөрт 3 хүртэл порц шар буурцаг идэхийг зөвлөдөг. Өөрөөр хэлвэл, 1 порц гэдэг 1 аяга шар буурцагны сүү эсвэл ½ аяга шар буурцагны шош эсвэл 1/3 аяга шар бууцагны тофу.
ФЭ-ны стандартын өдрийн тун хэмжээ: 40-80мг. Өдрийн хэрэглэх дээд хэмжээ: 100мг.
Болж өгвөл зайлсхийх эсвэл бага хэрэглэх зүйлс:
Ургамлын гаралтай эстроген хүүхэд, жирэмсэн үед зохимжгүй. Харшил өгөх магадлалтай. Шар буурцаг ихээр хэрэглэвэл гүйлгэх, өтгөн хатах, эрчүүдийн бэлгийн чалх сулрах, шодойны хөвчрөлт муудах (онолын хувьд) магадлалтай. Хэмжээ, дамжаа баримтлана.
Жирэмсэлтийн үед ургамлын гаралтай эстроген ихээр хэрэглэвэл эрэгтэй хүүхдийн шодойны гажиг (penile defect or hypospadias) үүсэх магадлалтай гэж АНУ-ын Үндэсний номын сангийн судалгаа харуулсан бна.
Уух ургамлууд:
Голдуу дараах төрлийн ургамлын гаралтай эстрогенууд байдаг. Үүнд:
Ургамлын гаралтай эстрогены гол төлөөллүүд | Тухайн төрлийн эстроген агуулдаг эмийн ургамал, хүнсний ногоо | Тайлбар |
Isoflavones Изофлавоны
Изофлавоны төрлүүд: Биохайнин А, Дайдзеин Формононетин Генистеин
|
Голдуу вандуйны овгийн ургамал болох шар буурцаг /генистеин (genistein), даидзеин (daidzein)/, Түрэг шош,
Улаан буюу нугын, шошлойрхог, мөлхөө хошоонгор (4 төрөл бүгд байдаг, дээр нь куместрол), Царгасны үр, Чихэр өвсний үндэс (изофлавон глабридин), Япон лидэр Хунчир Үхрийн нүдний үр жимс, Хатаасан үзэм
|
Нэг кг түүхий үхрийн нүдний үр жимсэнд 2,2мг, хатаасан үзэмэнд 1,8 мг изофлавон агуулагдана.
100г шар буурцагт 100-200мг ФЭ агуулагдана. Хятад, ӨА-ийн орнууд европчууд, америкчуудаас 10-20 дахин их изофлавон буюу шар буурцаг хэрэглэдэг аж. Изофлавон глабридиныг бага тун хэмжээгээр уувал хорт хавдрын эсийг дэмжих, их тунгаар уувал дарангуйлах үйлдэл үзүүлнэ. |
Lignans
Лигнаны
|
Арвай, арвайн ногоон нахиа, улаан буудай, тэдгээрээр хийсэн шар айраг, виски,
Хошуу тариа, Маалинга, Гүнжидийн үр |
Эдгээрт агуулагдах ФЭ нь өндөр биш бөгөөд барууны орнуудын хоолны жишгээр тооцож үзэхэд өдөрт 1-10 мг байна. биологинй үйлдэлийн хувьд лигнаны нь изофлавонтой адил төстэй. |
Flavanoids
|
Голдуу шар улаан, ягаан, хар өнгийн жимсүүдэд бий. Флаванойдууд нь хүчтэй үл исэлдүүлэгч, үрэвсэл дарагч үйлдэлтэй. | |
Кумарины
Coumestrol Куместаны Куместрол
|
Царгас, вандуй, байцаа, түүний овгийн ургамлууд, үрслүүлсэн улаан хошоонгор, | |
Индолы
хэмээх фитободис |
Байцааны овгийн хүнсний ногоо: броколли, бөөрөнхий байцаа, цэцэгт байцаа, | Индолы нь эстрогены нийлэгжилтэд сайнаар нөлөөлнө. Индолы нь “I3C” и “DIM” хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэлбэрээр байдаг. Эдгээр нь хөхний хорт хавдарт хэрэглэгдэнэ. |
Фитоэстроген ресвератрол (транс-3,5,4-три-гидроксистилбен) | Улаан усан үзмийн үр жимс, | Ресвератрол нь хорт хавдрын эсийг дарангуйлна. |
Фитоэстроген 8-ренилнарингенин | Зөрөгцэцэг, | Шар айрагны үйлдвэрлэлд хэрэглэнэ. |
Тритерпеноидные и стероидные сапонины
Диосгенин
|
Зэрлэг лууван
Зэрлэг амтат төмс Зэлэн зангуу
|
|
Фитостеролы
Стероидные спирты
Бетта – ситостерол |
Шар буурцаг
Улаан хошоонгор Царгас Вандуй Зөрөгцэцэг Мугваа Япон дидэр Хунчир Чихэр өвс Төлөгч өвс Сонгино Сармис Цооргоно Царван Хошуу тариа Хумсанцэцэг Одой далдуу мод (serenoa repens) |
|
Herbs usage indication or contraindication
References
- www.nkj.ru
- www.reproduct-endo.com.ua
- www.ppr-info.ru
- polzavred-edi.ru
- httpswww.beloveshkin.com
- www.isramedportal.ru/news/jestrogen-i-rak-molochnoj-zhelezy
- www.nextwavetherapy.com.au