Cardiac sclerosis

Зүрх хатуурал (монгол)
Кардиальный склероз (ру́сский)

Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна. Өдөрт 1,5л-аас ихгүй ус ууна.

Өдөр бүр 100г аарц иднэ, зөгийн балтай нимбэгний шүүс ууна. Зөгийн балтай бөөрөнхий сонгинын шүүс ууж болно. Шилмүүсний хандыг нимбэгний шүүсээр амталж 14 хоног ууна, 7 хоног завсарлана.

Цангис, мойл жимс, сармис, тослог багатай сүү, цагаан идээ, хүрэн манжин, хар чавга, далайн байцаа, том цүлдмэл мөөг, хушга, түүнчлэн арвай, хошуу тариа зэрэг бүхэл үрийн тариа хэрэглэж, ус ууна.

Аминдэм, эрдэс бодис: “В”, “С” аминдэм, магни.

 Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategyTS):  Зүрхний булчин барзайх үеийн эмчилгээ, сувилгаа нь аминдэм, эрдэс хэрэглэх, ажил, амралтын дэглэм сайн баримтлах, найман цаг сайн унтаж байх, тэнцвэртэй хоол унд хэрэглэх, хүчил, шүлтийн тэнцвэрийг хангаж байх (pH), цусаа цэвэршүүлэх, стрептококк төрлийн нян устгах, үрэвсэл дарах, судасны ханыг бэхжүүлэх, дархлаа тэтгэхэд чиглэгдэнэ.

Судас тостон хатуурахтай адил төстэй арга замаар эмчилнэ.

Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спорт, бясалгалаар боломжийн хирээр хичээллэнэ. Болж өгвөл тайван амгалан байхыг хичээх. Элэг, цөсөө үе үе угааж цэвэршүүлж байх хэрэгтэй.

Possible common causes

Possible common signs and symptoms

Herbs usage indication or contraindication

References

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).