Цөс өвс
Small Meadow Rue Above Ground Parts (english)
Надземная часть василистника малого (ру́сский)
Thalictrum minus (latīna)
(цасан цэцэг)
Үндсэн арга: 1-2 цайны халбагыг 1 аяга буцлам халуун усанд хийж, 1 цаг идээшүүлж шүүнэ. Өдөрт 50мл-аар хоолноос 15 минутын өмнө 3 удаа ууна. Угаалга шавшлага: Эмэгтэйчүүдийн өвчлөлийн хувьд унтахын өмнө хөлөө нугалж нуруугаараа хэвтээд угаана. Идээшмэлээ дотроо аль болох сайн оруулахыг хичээнэ. Идээшмэлдээ хумсанцэцгийн тос эсвэл шүүдэргэнийн тос эсвэл зажилуурганын тос заавал дусаана. Нэг удаагийн угаалга 15 минут үргэлжлэнэ, 150мл идээшмэл орно. Дараа нь тампон шургуулна. Нэг удаагийн сувилгаа: 14 хоног. Завсарлага: 14 хоног. Хэмжээ, дамжаа баримтлана. Амталгаа: Усан ханд нь хар хүрэн өнгөтэй, тунгалаг, гашуун амттай, элдэв үнэргүй. |
Эмийн үйлдэл
Зохимжтой ба зохимжгүй заалт
Эх сурвалж
- Шпиленя С.Е. Азбука природы, Изд., “Знание”, М., 1989
- У.Лигаа, Б.Даваасүрэн, Н.Нинжил “Монгол орны эмийн ургамлыг өрнө дорнын анагаах ухаанд хэрэглэхүй”, /Харьцуулсан судалгаа/, Улаанбаатар, 2005
- www.medn.ru