Саравгар туулайн тагнай
Siberian Meadow Sweet (english)
Лабазник вязолистный (ру́сский)
Filipendula ulmaria Maxim. (latīna)
(цэцэг, навч)
Уух арга: 1-2 амны том халбагыг 400мл буцлам халуун усанд хийж, 10-15 минут идээшүүлж шүүнэ. Өдөрт 1/3-1/2 аягаар хоолноос өмнө 3 удаа ууна. Зөгийн балаар амталж болно.
Нэг удаагийн сувилгаа 30 хоног. Завсарлага: 14 хоног. Нийтдээ 60-90 хоног.
Угаалга шавшлага: Эмэгтэйчүүдийн өвчлөлийн хувьд унтахын өмнө хөлөө нугалж нуруугаараа хэвтээд угаана. Идээшмэлээ дотроо аль болох сайн оруулахыг хичээнэ. Идээшмэлдээ маалингын тос заавал дусаана. Дараа нь тампон шургуулна.
Зохимжгүй заалт: цусны бүлэгнэл сул үед. Тун хэмжээ, давтамжийг хатуу мөрдөнө.
Амталгаа: Усан идээшмэл нь хар хүрэн өнгөтэй, тунгалаг, цай лугаа адил амттай, элдэв үнэргүй.
Эмийн үйлдэл
- Ариутгах
- Бие махбодыг сэргээх, тамир тэнхээ оруулах
- Биеийн шингэнийг шүлтжүүлэх (хүчиллэгийг саармагжуулах ө.х. хүчиллэг ихдэх эмгэг)
- Дархлаа зохицуулах
- Зууралдуулах, аргаах
- Зүрх судасны эд эсийг хамгаалах, бэхжүүлэх
- Өвдөлт намжаах
- Тайвшруулах
- Трихомонас нянгийн халдвар
- Үрэвсэл дарах
- Хеликобактер пилори нянгийн халдвар
- Хоолны шингэцийг сайжруулах
- Хордлого тайлах
- Хөлөргөх
- Цус шингэрүүлэх
- Цэвэрүүт үсэрхийлэл вирус
- Шарх, шархлаа аниулах
- Шээс туух
Зохимжтой ба зохимжгүй заалт
Эх сурвалж
- proklumbu.com
- ru.wikipedia.org
- ru.wikipedia.org
- treespk.ru
- www.rxlist.com
- www.healthline.com
- www.indigo-herbs.co.uk
- pfaf.org
- kvetki-gorki.by