Rowan Berry

Улаан тэс (монгол)
Рябина красная (ру́сский)
Sorbus aucuparia (latīna)

(үр жимс, навч, холтос, исгэсэн хандмал)

Үндсэн арга: 2-4 хоолны халбагыг 400мл усанд 5-10 минут буцалгаад, шөнөжин идээшүүлж шүүнэ. Өдөрт 100мл-аар хоолноос 20 минутын өмнө 2-3 удаа ууна. Жимсийг нь идэж болно. Халуун саванд сайн идээшдэг.

Холтос: 3-5 хоолны халбагыг 500мл усанд хийж, 1-2 цаг буцалгаад идээшүүлж, шүүнэ. Өдөрт 20-30 мл-аар хоолноос өмнө 3 удаа бүлээсгэж ууна.

Нэг удаагийн сувилгаа: 30 хоног. Завсарлага: 14 хоног.

Исгэсэн хандмал: 2-4 хоолны халбагыг 1 аяга буцалсан халуун бүлээн ус, цай, жимсний ундаанд хийж, зөгийн балаар амталж, өдөрт 1 аягаар хоолноос 20-30 минутын өмнө 1-3 удаа ууна. Салат амталж болно. Өлөн дээрээ уувал сайн.

Хувилбар арга: Мөөгөнцрийн хувьд 7 хоног жин тавьж, 1 хоног завсарлана. Жин тавьсны дараа чацарганын тосоор тосолно.

Угаалга шавшлага: Эмэгтэйчүүдийн өвчлөлийн хувьд унтахын өмнө хөлөө нугалж нуруугаараа хэвтээд угаана. Хандаа дотроо аль болох сайн оруулахыг хичээнэ. Хандандаа маалингын тос заавал дусаана. Дараа нь тампон шургуулна.

Амталгаа: Ханд нь бор хүрэн өнгөтэй, гашуундуу исгэлэндүү амттай, элдэв үнэргүй.

Actions

Remedial property

References

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).