Stinging Nettle Oil

Халгайны тос (монгол)
Масло из крапивы коноплевой (ру́сский)

Эмийн үйлдэл: Бодисын солилцоо, нүдний хараа сайжруулах, арьс зөөлрүүлэх, залуужуулах, нян устгах, шарх аниулах, холестерин, саахар, бөөрний креатининыг бууруулах, тураах, тамир тэнхээ оруулах, шээс туух, үрэвсэл дарах, харшил намжаах, цус, элэг цэвэршүүлэх, цус тогтоох, дархлаа тэтгэх, зөөлөн туулгах, хор хавдарын эд эсийг хязгаарлах, цөс хөөх, шингэрүүлэх эмийн үндсэн үйлдэлтэй.

Арга: 1 цайны халбагаар өлөн дээрээ мөн унтахаас 1 цагийн өмнө тус тус ууна. Хүүхдэд 2 дахин багасгаж өгнө. Уухын өмнө сэгсэрнэ. Салат, жимсний коктейльд дусааж иднэ. Нүүр, үс, биеэ тосолно. Ваннанд хийж орж болно. Үснийхээ угт түрхэж, 20 минут үрнэ, дараа нь угаана. Нэг удаагийн сувилгаа: 30-60 хоног. Завсарлага: 14 хоног. Эл тосыг халааж уухгүй. Хөргөгчөнд хадгална.  Нүдэнд оруулвал хорсоно. Цус ихээр бүлэгнэсэн, хураагуур судасны цүлхэн, ЦДИ, тархины судас тостон хатуурсан, жирэмсэн ба хөхүүл үед зохимжгүй. Эмтэй харшилна. Хэмжээ дамжаа баримтлана.

Амталгаа: Тос нь хар ногоон өнгөтэй, эсгэлэндүү амттай, үнэргүй. Энэ нь эм биш.

Actions

Remedial property

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).