Human Papilloma Virus
Хүний папилломын вирус (монгол)
Уничтожить вирус папилломы человека (ру́сский)
(HPV)
Хүний папилломын вирус нь дараах хэлбэрээр байж болно. Үүнд:
Үү, тухайлбал, бэлэг эрхтэний (genital warts)
Амьсгал, шээсний зам, давсагны ургацаг гэх мэт
Хөхөлгөр /нитевидные папилломы буюу акрохорды/
Уйланхай ХГЗ гэх мэт
Вируст өвчнүүд
Кондиломы |папилломатоз: ШБЗХӨ, эм бэлэг эрхтэн, шулуун гэдэс, умайн хүзүүн дээр голдуу гардаг цэцэгт байцаа шиг толгойтой|
Хүндэрсэн үед дараах хүндрэл, сөрөг үр дагавар үүсэх магадлалтай (Possible Common Complications and Sequelae, PCCS):
- Хөх, умайн хүзүү, ам, төвөнхийн хорт хавдар үүсэх магадлалтай.
Болзошгүй учир шалтгаанууд (PCC, патогенез):
- Вирус тээгчтэй бэлгийн харьцаанд орох, аман ба шулуун гэдэсээр болон олон хүнтэй бэлгийн харьцаа хийх, хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох
- Ахуйн замаар тухайлбал, нийтийн бассейн, угаалгын ба бие засах газар, сауна, биеийн тамирын заал, гэх мэт
- Тамхи
- Удаан хугацаагаар жирэмсэлтээс хамгаалагч эм уух, спираль тавиулах
- ХГЗ, бөөр, эм нөхөн үржихүйн эрхтний ямар нэг өөрчлөлт
- Антибиотик удаан уух зэрэг болой.
Дээрхи зовиур шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь танд хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлүүлэхийг зорих хэрэгтэй.
Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинж нь дархлаа тэтгэхэд чиглэгдэнэ. Жимс, хүнсний ногоо тухайлбал, нимбэг, жүрж эсвэл тэдгээрийн шүүс, сармис байнга хэрэглэх хэрэгтэй. Хатаасан жимсээр компот хийж ууж байвал сайн.
Исгэсэн хоол /тараг, даршилсан байцаа, алимны исгэсэн шүүс, орос квас, кимчи/, далайн байцаа, хүрэн манжин, хушга самар, хар чавга, үзэм, хушга, түүнчлэн арвай, хошуу тариа зэрэг бүхэл үрийн тариа, зөгийн бал, тослог багатай сүү, цагаан идээ хэрэглэж, ус ихээр ууна.
Нохойн хошууны үр жимсний цай ууж байх.
Элэгний хор гадагшлуулах хоол хүнс /liver flushes/ хэрэглэх хэрэгтэй.
Аминдэм, эрдэс бодис: Селени /самар, мөөг/, цайр, “А”, “С” аминдэм /аминдэмийн комплекс уух/.
Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy-TS): Эмчилгээ, сувилгаа нь хүний папилломын вирусын голомт, нян устгах /эмийн ургамалаар/, дархлаа тэтгэх замаар биеийн эсэргүүцлийг сайжруулах /аминдэм, эрдэс бодисоор/, биеийн ерөнхий эрүүл мэндийг бэхжүүлэх, аминдэмжүүлэх, амьдралын эрүүл зохистой хэв маягийг хэвшүүлэх, бэлгийн харилцааны соёлыг хадгалах /бэлгэвч хэрэглэх/, умайн хүзүүний эд эсийг бэхжүүлэх, дааврын тэнцвэрийг хангах, цус, элэг, бөөр, тунгалгын эд эс, судалыг цэвэршүүлэхэд чиглэгдэнэ.
Европ эмнэлгийн үндсэн эмчилгээ нь “Кондилин”, “Подофиллин”, “Солкодерм”, “Ферезол”зэрэг эмүүд бна. Үүний сацуу дархлаа тэтгэх дараах эмүүд ууна: “Альфаферон”, “Неовир”, “Циклоферон”.
Байгалийн аргаар тууштай илааршуулвал бүрэн эдгэрдэг өвчин аж.
Орос эх үүсвэрт бичсэнээр бүдүүн гэдэсэнд ургацагтай бол хүзүүн дээр, давсагандаа ургацагтай бол суганд, цөсний хүүдий, нарийн гэдэсэнд урагцагтай бол нүүр, нүдний зовхи тойромд урагцаг гардаг гэсэн төсөөлөл байдаг аж.
Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх хэрэгтэй. Болж өгвөл тайван амгалан байхыг хичээх.
Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.
Possible common causes
Possible common signs and symptoms
Actions
- Cleanse the kidneys and urinary tract
- Immunity enhancement
- Purifying blood
- Sluggish Liver
- Бие махбод цэвэршүүлэх