Зөгийн жилий
Bee Propolis Tincture (english)
Настойка пчелиного прополиса (ру́сский)
Apis mellifera tinctura (latīna)
Зөгийн жилий (хандмал)
Шим тус: Идээтэй ангина /тавансалааны идээшмэл дээр 20 дусал хийж хөвөнд шингээгээд хоолойндоо түрхэнэ/, нойргүйдэл /сүүнд дусааж ууна/, нармай, духны хөндийн үрэвсэл /фронтит/, хоолойн мах /арга нь доор бий/, арьсны хорт хавдар /ургамлын тостой зуурч түрхэнэ/, түрүү булчирхай томрох, шамбарам /марльд шингээгээд шургуулна/, яс, махны бэртэнгэ, түлэгдэлт, хөлрөлт, хураагуур судасны цүлхэн, нүдний салстын үрэвсэл, хомхой долоох, бэлгийн замын цэврүүт үсэрхийлэл /уухын сацуу угааж шавшина: genital herpes/, ам, буйлны үрэвсэл, шарх /усаар шингэлж зайлна/, шүд өвдөх /марльд шингээж зууна/, “H1N1” гахайн ханиад, бронхит, уушигны хатгаа, сүрьеэ, судас тостон хатуурах, ЦДБ, тархиар хатгуулах, үргүйдэл, ХХШ, ходоод гэдэс өнгөргүй болох, цөсний хүүдийн уйланхай, бүдүүн гэдэс, ходоод, элэг, нойр булчирхайн үрэвсэл, хеликобактери пилори олшрох, шээсний замын өвчлөл, яс, чөмөгний үрэвсэлд хэрэглэнэ.
Үйлдэл: Нян, вирус, мөөгөнцөр устгах, цусыг арай бага зууралдамтгай болгох, өвдөлт намдаах, элэгний эд эсийг нөхөн төлжүүлэх, үл эсэлдүүлэх, үрэвсэл дарах, шарх аниулах, цусны бүтэц, эр бэлгийн үрийн хөдөлгөөн /подвижность сперматозоидов/, дархлаа, биеийн эсэргүүцлийг сайжруулах үндсэн үйлдэлтэй.
Эмийн үйлдэл
- Дархлаа тэтгэх
- Хеликобактер пилори нянгийн халдвар
- Хумсны мөөгөнцөр
- Шарх, шархлаа аниулах
- Элэг цэвэршүүлэх (элэг бохирдсон)