Гожи үр жимс (чонон жимс)

Goji berries (english)
Ягоды годжи или дереза (ру́сский)
Lycium barbarum (LB) (latīna)
Уух арга: Өдөрт 1 амны хоолны халбагыг 500мл буцлам халуун усанд хийж халуун саванд 20-30 минут хандалж, өглөө, өдөр дунд 1 аягаар 2 удаа ууна. Зөгийн бал, цагаан гаагаар амталж болно. Үлдсэн жимсийг нь иднэ.
Шөлөнд хийж эсвэл салатанд хийж болно. Иддэг каашандаа хийж болно. Өдөртөө нийтдээ 15-50г жимс идэж болно.
Гожи үр жимсний цэлцэгнүүр хийх нь: Орц найрлага: |4 хүний порц| 60г хатаасан гожи үр жимс, 300мл хошуу тарианы ханд, ½ амны цайны халбага цагаан гаа, 4 амны хоолны халбага чиа үр, 2ш жүржийн жимс. Оройдоо гожи жимсээ усанд дэвтээнэ. Дэвтээсэн жимсээ дээрх орцуудтай хольж блендерт эргүүлнэ. 4 аяганд юүлээд 2-оос багагүй цаг хандална. Тэгээд идэхэд бэлэн болно.
Нэг удаагийн сувилгаа: 21-45 хоног. Завсарлага: 14 хоног.