Мөлхөө ганга
Thyme flower and leaf (english)
Тимьян (ру́сский)
Thymus gobicus (latīna)
(цэцэг, навч)
Үндсэн арга: 1-2 хоолны халбагыг 400 мл усанд хийж 1-2 минут буцалгаад, 1-2 цаг хандалж шүүнэ. Өдөрт 70-100 мл-аар хоолноос өмнө 3 удаа ууна.
Нэг удаагийн сувилгаа: 14-21 (мэдрэлийн зовиурт 6-12 сар ууна) хоног. Завсарлага: 14 хоног.
Архинаас гаргах жор: Дээр дурдсан аргын дагуу гангын идээшмэлийг 15мл цагаан архиар даруулж ууна. Архи уухын оронд зөвхөн үнэртсэн ч болно. Ихэнхи тохиолдолд 20 минутын дараа дотор муухай оргиж огиулна. Зарим хүн маргаашаас нь эхлээд л архийг жигшинэ. Нэг удаагийн сувилгаа: 7-14 хоног.
Амталгаа: Усан ханд нь хар хүрэн өнгөтэй, тунгалаг, цай лугаа адил амттай, гоё өвөрмөгц үнэртэй.
Эмийн үйлдэл
- Ариутгах
- Арьсанд өнгө зүс оруулах (гоо сайхан)
- Биеийн шингэнийг хүчиллэг болгох
- Биеийн шингэнийг шүлтжүүлэх (хүчиллэгийг саармагжуулах ө.х. хүчиллэг ихдэх эмгэг)
- Гарднерелла нянгийн халдвар
- Залуужуулах (бие, сэтгэл, арьс хөгшрөлтийг удаашруулах)
- Зүрх судасны эд эсийг хамгаалах, бэхжүүлэх
- Клебсиелла пневмони нян
- Ногоон идээт савханцрын нянгийн халдвар
- Стафилококкийн нянгийн халдвар
- Стрептококкын нянгийн халдвар
- Тайвшруулах
- Фитоэстроген
- Хеликобактер пилори нянгийн халдвар
- Хоолны хордлого тайлах
- Хумсны мөөгөнцөр
- Цус цэвэршүүлэх
- Цус шингэрүүлэх
- Цэр ховхлох
- Шимэгч гадагшлуулах
- Эхэс шавхрага гадагшлуулах
- Эшерихын савханцар буюу гэдэсний нянгийн халдвар (Е-коли)