Зүрхний хэм удаашрах
Bradycardia (english)
Брадикардия (ру́сский)
Пульс унах
Зарим хүний хувьд ямар ч зовуурь, хүндрэл үүсдэггүй тал бий.
Үндсэн шинж тэмдэг, зовуурь (PCSS):
- Пульс 60 цо/мин ба түүнээс бага байх
- Уураг тархи болон бусад эрхтэн хангалттай хэмжээний хүчилтөрөгч бүхий шинэ цус авч чадахгүй байх
- Ухаан алдах (fainting: syncope)
- Толгой эргэх
- Ядрах, биеийн хзчний ажил хийхэд амархан ядрах (easily tiring)
- Амьсгал бачуурах
- Цээжээр өвдөх
- Уймраа болох, андуурах
- Ой тогтоолт муудах
- зэрэг болой.
Эмчлүүлэхгүй удвал дараах өвчлөл, сөрөг үр дагавар үүсэх магадлалтай (Possible Common Complications and Sequelae, PCCS):
- Үе үе ухаан алдаж унах
- Зүрхний дутагдал зэрэг болой.
Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс (PCC, патогенез):
- Нас ахихын хирээр зүрхний эд эс гэмтэх
- Зүрхээр хатгуулах
- Зүрхний төрөлхийн гажиг (congenital heart defect)
- Зүрхний булчингийн үрэвсэл
- Зүрхний мэс заслын гаж нөлөө
- Цусан дах кали эсвэл кальцийн тэнцвэр алдагдах
- ББДД
- Унтаж байхдаа амьсгал нь алга болох (obstructive sleep apnea)
- Үе мөчний үрэвсэлт өвчин эсвэл арьсны сүрьеэ (rheumatic fever or lupus)
- Эмийн гаж нөлөө (сэтгэцийн өвчний эм, цусны даралт бууруулагч эм, зүрхний хэм алдагдлын эмүүд)
- ЦДИ
- Тамхи, архи
- Стресс, сэтгэл зовнил зэрэг болой.
Дээрхи зовиур шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь танд хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлүүлэхийг зорих хэрэгтэй.
Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс
Зохимжтой ба зохимжгүй ургамлын бүтээгдэхүүн
Эх сурвалж
- “Здоровье” сэтгүүл, 2009 он, №11
- www.mayoclinic.org