Бөөрний уйланхай
Polycystic kidney disease (english)
Киста на почках (ру́сский)
Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна. Түрэг шош, сонгино, цоохор майлз, лууван, хүрэн манжин, бууцай, далайн байцаа, ногоотой зутан шөл сайн үр дүнтэй аж. Хангалттай ус уух. Маалингын үр, тос идэх.
Нимбэг, цагаан гаа, тарвас, хан боргоцой, ногоон алим, батрашийн шүүс ууна. Жимс, хүнсний ногоо тухайлбал, цангис жимс идэж байх. Бүхэл үрийн тариа хэрэглэнэ.
Аминдэм, эрдэс бодис: Селени, загасны тос, “Е” аминдэм.
Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy–TG): Эмчилгээ, сувилгаа нь цусны даралтыг зохицуулах, шингэн юм уулгах, уураг багатай хоол идүүлэх, цус багадалтыг хянах, халдвараас сэргийлэх, биеийг аль болох шүлтжүүлэхэд чиглэгдэж байвал зохино.
Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир, дасгал хийх, спортоор хичээллэх хэрэгтэй.
Зайлсхийвэл зохих зүйлс: Хөнгөн цагаан, кадми, хар тугалга, мөнгөн ус зэрэг металлаас хол байх.
Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс
Үндсэн зовуурь, шинж тэмдэг (болзошгүй хожмын үеийн)
- Бөөрний дутагдал
- Бөөрний шохойжилт, чулуу, элс
- Ойр ойрхон шээх (шээрэн)
- Толгой өвдөх, дүйрэх
- Толгой эргэх
- Хоолонд дургүй болох
- Хэвлий, цавиар өвдөх
- Цус багадалт
- Цусаар шээх, цустай шээх
- Цусны даралт ихдэх (ЦДИ)
- Шээс, бэлгийн замын халдварт өвчин (ШБЗХӨ)
- Элэгний уйланхай
- Ясны шохойжилт
Зохимжтой ба зохимжгүй эмийн үйлдэл
Зохимжтой ба зохимжгүй ургамлын бүтээгдэхүүн
Эх сурвалж
- Народный доктор №17 2014
- Pocket Guide to Herbal Medicine “Thieme” 2004
- treatment.hpathy.com
- www.kidney-healthy.com
- autogear.ru
- ru.dreamstime.com