Гал намс /Ёломт үрэвсэл/
Erysipelas (english)
Рожа (ру́сский)
St. Anthony’s fire гэж бас нэрлэдэг.
“A” бүлгийн стрептококк төрлийн нянгаар халдварлагдсан арьсны хурц халдварт өвчин. Энэ төрлийн нянгаар үүсгэгддэг өвчинд дасваг, нүдний салст бүрхэвч, чих, хамар, хоолой /ангина/, үтрээний халдвар багтана.
Үндсэн зовиур шинж тэмдэг (PCSS):
- Гар, нүүр, хөлний арьс хуурайшиж, улайж, халуу оргих, загатнах, хавдах, хүчтэй өвдөх, цэвэрүү үүсч болно. Голдуу нүүрний нэг тал өртдөг. Улайсан хэсгийн зах хязгаар нь тод мэдэгдэнэ.
- Үе мөч хавагнах
- Өндөр халуурах /40 хэм хүртэл/, дагжиж чичрэх
- Бие эвгүй оргих /malaise/
- Булчин, шөрмөс, толгой өвдөх
- Бие сулрах
- Бөөлжис цутгах, бөөлжих
- Өтгөн хатах, хэл өнгөртөж, бараантах
- Тунгалгын судасыг гэмтээх, улмаар тунгалгын эд эс хавагнах магадлалтай
- Бөөрний үрэвсэл дагалдах
- Шээсний гарц багасах зэрэг болой.
Дараах хүндрэл, сөрхөг үр дагавар үүсэх магадлалтай (Possible Common Complications and Sequelae: PCCS): Хүндэрсэн үед цус бохирдох /сепсис/, уураг тархины бүрхэвчийн үрэвсэл /менингит/, түүдэг бөөртөс, төмсөгний халдвар. Энэ өвчний үед түүдэг бөөртөс үүсэх үндэс нь хоол тэжээл, аминдэмийн дутагдалтай холбоотой аж.
Болзошгүй учир шалтгаанууд (PCC):
- Дархлаа суларсан
- Арьс зүсэгдсэн, шалбарсан
- Хэт даарсан буюу халууцсан
- Наранд түлэгдсэн
- Хураагуур судасны цүлхэн
- Хураагуур судасны бөглөөтөс /тромбофлебит/
- Тэжээлийн шарх
- Чихрийн шижин, түүгээр өвчлөгчдийн намарс, арьсны харшилт өвчин /дерматит/
- Стресс
- Шүд хорхойтох
- Ангина
- Хөлний мөөгөнцөр
- Хамрын хөндийн үрэвсэл
- Сэтгэл санаа хямарсан зэрэг болой.
Дээрхи зовиур шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь танд хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлүүлэхийг зорих хэрэгтэй.
Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна. Эхний 14-21 хоног хөнгөн хоол, жимс, хүнсний ногоо тухайлбал, нимбэг, жүрж эсвэл тэдгээрийн шүүс, сармис байнга хэрэглэх хэрэгтэй. Хатаасан жимсээр компот хийж ууж байвал сайн.
Хүрэн манжин, хар чавга, далайн байцаа, үзэм, хушга, түүнчлэн арвай, хошуу тариа зэрэг бүхэл үрийн тариа, зөгийн бал, тослог багатай сүү, цагаан идээ, шар ус хэрэглэж, ус ихээр ууна. Идрээ, үхрийн нүдний навчийг цай шиг ууж болно.
Элэгний хор гадагшлуулах хоол хүнс /liver flushes/ хэрэглэх хэрэгтэй. Жишээ нь, жигнэсэн болон жигнээгүй улаан лоольны эсвэл алимын шүүс 2 өдөр ууна гэх мэт.
Аминдэм, эрдэс бодис: Цайр, “А”, “С” аминдэм.
Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy–TS): Эмчилгээ, сувилгаа нь цусаа цэвэршүүлэх, стрептококк төрлийн нян устгах, үрэвсэл дарах, харшил намжаах, судасны ханыг бэхжүүлэх, дархлаа тэтгэхэд чиглэгдэнэ.
Үндсэн эмчилгээ нь антибиотек /Пенициллин, Олеандомицин, Бициллин-5, Тетрациклин, Эритромицин гэх мэт/ бна. Биеийн байдлаас хамаарч 7-10 хоног ууна. Хэт удаан уувал мөөгөнцөр үүсэх магадлалтай. Хувийн ариун цэврийг сайтар сахихыг зөвлөнө.
Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх хэрэгтэй. Болж өгвөл тайван амгалан байхыг хичээх. Элэг, цөсөө үе үе угааж цэвэршүүлж байх хэрэгтэй.
Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.
Зайлсхийвэл зохих зүйлс: Хурц амтлагчид, талх, кофе, хар ба ногоон цай, саахар, туурам, даршилсан /pickled foods/, утсан, шарсан, хуурсан махан хоол, архи, дарс, тамхи, янз бүрийн чипс, лаазалсан хоол, түргэн хоол, хар, улаан перец, торт, буудайн дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн.
Эмчилгээ, сувилгааны үед халуун ус, ваннанд орохгүй байх, ор дэвсгэр, хувийн хэрэглээний эд зүйлсийг хүмүүст хэрэглүүлэхгүй байх, хүний юмыг ч хэрэглэхгүй байхыг зөвлөнө.
Мах бага идэх хэрэгтэй. Уурлаж уцаарлах, стрессээс зайлсхий.
Эх үүсвэр:
http://www.herbco.com/t-herbs-infection.aspx
http://med-look.ru/priznaki-rozhistogo-vospaleniya-lica-i-sposoby-lecheniya.html#hcq=JgYgXHp
http://edaplus.info/feeding-in-sickness/erysipelas.html
http://ndnr.com/botanical-medicine/botanical-management-of-streptococcal-infections-of-the-skin/
http://narodnaiamedicina.ru/kak-lechit-rozhu.html
http://med-look.ru/rozhistoe-vospalenie-nogi-simptomy-lechenie-profilaktika.html#hcq=dhAoQHp
http://www.healthy.net/health/article/healing_infections_without_antibiotics/603