Wild Celery Leaf

Цоохор майлз (шанцайны навч) (монгол)
Сельдеревые листья (ру́сский)
Apium graveolens (latīna)

Шим тус: Амны шарх, арьсны мөөгөнцөр /Mycosis/, арьс хавагнах /Anasarca/, гар, хөлийн хурууны идээт буглаа /whitlow: уухын сацуу угааж шавшина, жин тавина/, нүдний үрэвсэл /арвайн тариатай хавсарч жин тавина: barley groats/, унадаг өвчин /ялангуяа хүүхдийнх/, астма, бронхит, эрчүүдийн үргүйдэл, бэлгийн чалх, хөх хавдах, алаг морьт /оюун ухаан зөнөх/, нойргүйдэл, тулай, үе мөч өвдөх, бүсэлхийгээр хатгуулж өвдөх /lumbago/, бүсэлхий, асуух нурууны хэрлэг /sciatica/, унадаг өвчин /Epilepsy/, сэтгэл гутрал, цистит, шээс, бэлгийн замын үрэвсэл /багваахайтай уувал улам хүчжүүлнэ/, өтгөн хатах, түрүү булчирхайны үрэвсэл, хорт хавдар(хөх, нүд, хөл, элэг, шодой, дэлүү, ходоод, төмсөг, умай, өндгөвч), цөсний хүүдийн үрэвсэл, хошногоны үү, элэгний үрэвсэл, уургаа алдаж хавагнадаг бөөрний өвчин, шулуун гэдэсний салстын үрэвсэлд хэрэглэнэ.

Эхийн сүүг саамшуулах, хорт хавдарыг  хүчтэй хязгаарлах, цус, бөөр цэвэршүүлэх, шээс хөөх, үрэвсэл дарах, тамир тэнхээ оруулах, тураах, эмэгтэйчүүдийн дааврын /эстрогены, прогестерон, андрогены/-ын дутагдлыг нөхөх, ухаан алдсныг сэргээх /Anticonvulsant/, сарны юм ирүүлэх эмийн үндсэн үйлдэлтэй.

 

Actions

Remedial property

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).