Бөөр унжих
Nephroptosis (english)
Опущение обеих почек (ру́сский)
Хэвлийн булчин бэхжүүлэх нь гол эмчилгээ мөн.
Бөөр унжих нь голдуу бөөрний тэншинцрийн үрэвсэл болж хувирдаг. Иймд байнга антибиотек уух нь яваандаа зохимжгүй юм.
Үндсэн шалтгаан: Огцом турах, босоогоороо хүнд хүчир ажил хийх, жирэмсэлт, хүүхэд төрүүлсний дараа эмэгтэйчүүдийн хэвлийн булчин сулрах, гэмтэл бэртэнгэ, халдварт өвчин тусах зэрэг болно.
Үндсэн шинж тэмдэг: Бүсэлхийгээр шимшрэн өвдөнө, энэ нь биеийн хүчний ажлын үеэр улам ихсэнэ, тайван амралтын дэглэмд өвдөлт намдана, СМС үүсэх магадлалтай, гэдэсний үйл ажиллагаа алдагдана, турна, хоолны дуршил муудна, ерөнхийдөө бие ядарна, үдээс орой шээсэнд цус илэрнэ.
Хоол унд: Загас, ургамлын тос, чанасан төмс, байцаа, лууван, үхрийн нүд, чацарганын жимс, усан үзэм, хатаасан үзэм, бүхэл үрийн үр тариа, хар талх, хүнсний ногоо, сүү, цагаан идээ, зөгийн бал. Хоолыг бага багаар иднэ. Эмийн ургамал хэрэглэж байхыг зөвлөж бна.
Зайлсхийвэл зохих зүйлс: Хүнд юм өргөхгүй байх хэрэгтэй. Хариах, дэвхрэх зэрэг цочимол хөдөлгөөн хийхгүй байх.
Архи, согтууруулах ундаа, хар цай, чихэр, кока кола, утсан хоол, кофеноос зайлсхийх хэрэгтэй. Болж өгвөл 19 цагаас хойш юм идэхгүй бай. Хэт ядрахгүй, даарахгүй байх. Химийн бэлдмэл аль болох хэрэглэхгүй байх.
Давс, саахар, махыг бага хэрэглэнэ.
Бусад зөвлөмж: Усанд сэлэх, ваннанд орох. Тусгай зориулалтын өмд өмсөж болно. Дархлаагаа байнга хэвийн байлгахад анхаарах хэрэгтэй. Зөв зохистой хооллох хэрэгтэй. Эмчилгээний дасгал, хөдөлгөөн хийж байхыг зөвлөж байна. Хэрвээ та хүсвэл дасгал хөдөлгөөний зааврыг орчуулж өгч болох юм.
Эх үүсвэр:
http://propochki.com/opushhenie-pochki.html
http://netkamney.ru/nefroptoz/index.html
http://mag-trav.in/iz-zhurnalov/kak-lechit-pochki.html