Мугваа

Sage (english)
Шальфей лекарственный (ру́сский)
Salvia officinalis (latīna)
(мугваа буюу шар дэрний навч)
Үндсэн арга: 1-2 хоолны халбагыг 350 мл буцлам халуун усанд хийж 1 цаг идээшүүлж шүүнэ. Өдөрт ½ аягаар хоолноос 20 минутын өмнө 2-3 удаа ууна. Зөгийн бал эсвэл нимбэгээр амталж болно. Эсвэл дүрдэг савалгаатайг цай шиг ууна. Нэг удаагийн сувилгаа: 30 хоног. Завсарлага: 30 хоног. Нийтдээ жилд 3 удаа.
Угаалга шавшлага: Эмэгтэйчүүдийн өвчлөлийн хувьд унтахын өмнө хөлөө нугалж нуруугаараа хэвтээд угаана. Идээшмэлээ дотроо аль болох сайн оруулахыг хичээнэ. Идээшмэлдээ шүүдэргэнийн тос эсвэл зажилуурганын тос заавал дусаана. Дараа нь тампон шургуулна. 10-15 хоног.
Амталгаа: Усан ханд нь хар хүрэн өнгөтэй, тунгалаг, цай лугаа адил амттай, элдэв үнэргүй.
Эмийн үйлдэл
- Байгалийн антибиотик
- Балнад буюу сальмонелла нянгийн халдвар
- Зууралдуулах, аргаах
- Кампилобактер нянгийн халдвар
- Стафилококкийн нянгийн халдвар
- Тайвшруулах
- Трихомонас нянгийн халдвар
- Уураг тархи, мэдрэл дэмжих
- Үл исэлдүүлэх
- Фитоэстрогены үүрэг гүйцэтгэх
- Хеликобактер пилори нянгийн халдвар
- Цэвэрүүт үсэрхийлэл вирус
- Цэр ховхлох
- Элэг гэмтээх хордуулах
- Элэг хамгаалах
- Энтерококкийн нянгийн халдвар
- Эхэс шавхрага гадагшлуулах
- Эшерихын савханцар буюу гэдэсний нянгийн халдвар (Е-коли)
Зохимжтой ба зохимжгүй заалт
Эх сурвалж
- В.Д.Осетров, А.И.Шретер “Справочник-Травник для женщин” практическое пособие по народной и научной фитотерапии и гомеопатии, Москва, Издательский Дом МСП, 2001
- www.herbs2000.com
- thechileman.com
- pmc.ncbi.nlm.nih.gov
- npistanbul.com
- www.darwin-nutrition.fr