Ойн согсоргоно
Beard lichens (english)
Уснея бородатая (ру́сский)
Usnea barbata (latīna)
Үндсэн арга: АЗ-ын өвчлөл: 1/5 аягыг 250мл сүүнд хийж буцалгаад, 15-20 минут идээшүүлж, шүүж, өдөрт 1 удаа нэг дор бүгдийг халуун бүлээнээр нь ууна.
Хувилбар аргууд: 1 цайны халбагыг 1 аяга буцлам халуун усанд хийж, 1 цаг идээшүүлэн, шүүж, өдөрт 70мл-аар хоолноос 1 цагийн дараа 3 удаа ууна.
Өдөр дутам цайндаа хийж ууж болно. Үүнд: 1 аяга цайнд 1 чимхийг хийж, өдөрт 1 удаа ууна.
Нунтаглаад шарханд цацах; Хоолойгоо зайлах, хамар, хоолой руугаа шүрших, угаах; Гурван цаг дутам жин тавих.
Нэг удаагийн сувилгаа: 28 хоног. Завсарлага: 14 хоног.
Угаалга шавшлага: Эмэгтэйчүүдийн өвчлөлийн хувьд унтахын өмнө угаана. Идээшмэлээ дотроо аль болох сайн оруулахыг хичээнэ. Идээшмэлдээ маалингын эсвэл хумсанцэцгийн тос дусаана. Дараа нь тампон шургуулна.
Зохимжгүй заалт: Түүхийгээр нь идвэл гэдэс үрэвслүүлнэ. Хэмжээ, дамжаа баримтлана.
Амталгаа: Усан идээшмэл нь хар хүрэн өнгөтэй, тунгалаг, гашуун амттай, элдэв үнэргүй.
Эмийн үйлдэл
- Ариутгах
- Байгалийн антибиотик
- Бациллы бүлгийн нянгийн халдвар
- Бөөр, шээсний зам цэвэршүүлэх
- Гарднерелла нянгийн халдвар
- Дархлаа тэтгэх
- Дасган зохицуулах
- Микобактериум нянгийн халдвар
- Ногоон идээт савханцрын нянгийн халдвар
- Өвдөлт намжаах
- Пневмококк нянгийн халдвар
- Стафилококкийн нянгийн халдвар
- Стрептококкын нянгийн халдвар
- Таргалалт (тураах)
- Трихомонас нянгийн халдвар
- Хеликобактер пилори нянгийн халдвар
- Хумсны мөөгөнцөр
- Хүний папилломын вирус
- Цэвэрүүт үсэрхийлэл вирус
- Цэр ховхлох
- Шарх, шархлаа аниулах
- Шимэгч гадагшлуулах
- Энтерококкийн нянгийн халдвар
- Эпштейн — Барр вирус
Зохимжтой ба зохимжгүй заалт
Эх сурвалж
- delaforet.s3-us-west-2.amazonaws.com
- en.wikipedia.org
- www.webmd.com
- www.grassrootsremedies.co.uk
- www.healthline.com
- lektrava.ru
- altai4u.com
- gribnikoff.ru
- iwar.livejournal.com
- mobile.twitter.com