Fevertree Leaf
Энхмод (монгол)
Листья эвкалипта прутовидного (ру́сский)
Eucalyptus viminalis Labill. (latīna)
/навч/
Шим тус: Булчин шархирч өвдөх /Myalgia/, түлэнхий, зовхины үрэвсэл /жин тавина/, батга, арьсны идээт үрэвсэл, арьсны мөөгөнцөр /Mycosis/, шарх, нэхширсэн үнэр (Miasma), умайн хүзүүний улайлт /уухын сацуу угааж шавшина/, хамар битүүрэх /nasal stuffiness/, амны хөндийн үрэвсэл, буйлнаас цус гоожих, ангина, хоолой өвдөх, сөөх /уухын сацуу хумсанцэцэгтэй хавсарч намжтал зайлна, утна/, бронхит, астма, хоолойн сахуу /diphtheria/, уушгины ба хальсны үрэвсэл, ханиад, томуу, цусан суулга, яс, чөмөгний архаг үрэвсэл /Osteomyelitis/-д хэрэглэнэ.
Үйлдэл: Үрэвсэл дарах, мөөгөнцөр, вирус, нян устгах, цэр ховхлох, цус, элэг, бөөр цэвэршүүлэх, халуун бууруулах, өвдөлт намдаах, шээс туух, шүлс ялгаруулалтыг дэмжих эмийн үндсэн үйлдэлтэй.