Hair loss

Үс унах (монгол)
Выпадение волос (ру́сский)

Үндсэн шинж тэмдэг: Үс нарийсна, хугарамтгай болно, унаж эхэлнэ, зарим үед туг тугаараа унана. Үс халзарч болзошгүй.

 Эмэгтэйчүүдийн үс унадаг болзошгүй шалтгаанууд юу вэ?

 1/         Өндгөвчний дотор жижиг жижиг уйланхай үүсч өндгөвч томрох өвчин /PCOS/ үүссэн. Энэ үед эстроген багасч, тестостерон /андроген/ ихдэнэ. Өөрөөр хэлвэл, эмэгтэйчүүдийн дааврын тэнцвэр алдагдсан гэсэн үг.

2/         Бамбай булчирхайн үйл ажиллагааны дутагдал /гипотиреоз/

3/         Толгойны хуйх мөөгөнцөрдөх

4/         Стресс

5/         Хоол ундны болон дархлааны хомсдол

6/         Улаан эсэргэнэ, ханиад томуу, АЗӨ, халуурах, чичрэх зэрэг халдварт өвчний дараа.

7/         Төрсний дараа 3 сар. /энэ үед эстроген багасдаг аж/

8/         Удамшил

9/         Хуйхны хажирс /Себория: энэ үед хуйхны арьс гуужна, загатнана, үс хагтана, хуйх тослог болно/

10/       Жирэмсэлтээс хамгаалах болон дааврын эм, тулай өвчний эм, цус шингэрүүлэгч эм, бамбай булчирхайны эм, химийн бодис /үсний будаг, үсээ хэт халаах/, цацраг туяаны сөрөг нөлөөлөл

11/       Бусад шалтгаанууд: ХГЗ-ын өвчин, чихрийн шижин, наркозтай хагалгаанд орсон, хүнд металлын хордлого, уушгины сүрьеэ, тэмбүү, цусны өвчин.

Иймд эхлээд яагаад “миний үс унаад байгаа” гэдгээ та өөрөө мэдэж, таамаглаж болно. Дараа нь холбогдох зөвлөмжийг авах хэрэгтэй гэж зөвлөж байна.

ДАРААХ НАЙМАН ЗҮЙЛД ОНЦГОЙ АНХААРАХ. ҮҮНД:

1             “Омега-6” хагас үл ханасан өөх тосоос зайлхийх;  Ургамлын тос, газрын самар, шар буурцгийн тос, маргарин идэхгүй байх. Наргил модны тос, цөцгийн тос, оливийн тос, загасны тос / Омега-3/ хэрэглэж байх.

2             Ялангуяа цагаан бүтээгдэхүүнээс зайлхийх эсвэл маш бага идэх. Үүнд буудайн дээд гурлын бүтээгдэхүүн, саахар, өөх тос, давс, цагаан будаа орж бна. Чадвал нэг сар буудай амсахгүй байх /trial off/.

3             Кафейнаас зайлхийх. Үүний оронд алтантовч, батраш, бөөрөлзгөнийн навч, лавандир зэрэг кофейнгүй ургамал ууж байх.

4             Элдэв хор, химийн бүтээгдэхүүнээс зайлхийх.

5             Сайн унтаж амарч байх.

6             Дасгал хөдөлгөөн, биеийн тамир хийж байх. Усанд сэлэх. Гүнзгий амьсгаа авч байх гэм мэт. Бясалгалд явах.

7             Таргалахгүй байх.

8             Бүхэл үрийн тариа, хулуу, маалинга, наранцэцгийн үр идэж байх. Ус сайн уух. Замбараагүй өөрөөр хэлвэл, ямар нэг хуваарьгүй хоол идэхгүй байх.

 Хоол унд: Хоол ундаа сайн зохицуулах нь нэг номерын эмчилгээ юм. Эслэг ихтэй хоол идэх /буржгар байцаа, цэцэгт байцаа, бөөрөнхий байцаа/, хүрэн манжин, лууван, артишок, нимбэг, багваахай /элэг цэвэршүүлэгч хоол/, яргай загас, бэлчээрийн үхрийн мах, сонгино, сармис, хөмүүл /хүхэртэй тул элэг цэвэршүүлдэг/, нимбэг, эсгэсэн хоол /гүүний айраг, кимчи, тараг, алимны эсгэсэн охь/, жимс, хүнсний ногоо, цагаан гаа, шар гаа идэж байх.

Аминдэм, эрдэс бодис: Уураг, аминхүчил, бета-каротин, цайр, төмөр, магни, “F”, “Е”, “С” аминдэм.

Бусад зөвлөмж: Эстроген дааврыг ихэсгэх хэрэгтэй. Өдрийн дэглэм сайн баримтлах хэрэгтэй.

Эх үүсвэр:

Prescription for Herbal Healing, An Easy-to-Use A-to-Z Reference to Hundreds of Common Disorders and Their Herbal Remedies, 2002, USA

http://www.clinicaladvisor.com/the-most-common-causes-of-hair-loss-among-women/article/314068/

http://www.1tv.ru/prj/zdorovo/vypusk/10597

http://www.an-farm.ru/index.php?dn=article&to=art&id=11

http://vperedi.ru/archives/44

http://www.vitamarg.com/article/causes/990-10-prichin-volosy

 

 

Possible common causes

Herbs usage indication or contraindication

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).