Дэлүү томрох
Splenomegaly (english)
Увеличение селезенки (ру́сский)
Хамгийн том тунгалгын зангилгаа бол дэлүү аж.
Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна. Эхний 14-21 хоног хөнгөн хоол, жимс, хүнсний ногоо тухайлбал, нимбэг, жүрж эсвэл тэдгээрийн шүүс, сармис байнга хэрэглэх хэрэгтэй. Хатаасан жимсээр компот хийж ууж байвал сайн.
Хүрэн манжин, хар чавга, далайн байцаа, үзэм, хушга, түүнчлэн арвай, хошуу тариа зэрэг бүхэл үрийн тариа, зөгийн бал, тослог багатай сүү, цагаан идээ, шар ус хэрэглэж, ус ихээр ууна. Идрээ, үхрийн нүдний навчийг цай шиг ууж болно.
Элэг, цус, дэлүүний хор гадагшлуулах хоол хүнс /liver flushes/ хэрэглэх хэрэгтэй. Жишээ нь, жигнэсэн болон жигнээгүй алимны шүүс гэх мэт.
Болж өгвөл зайлсхийх эсвэл бага хэрэглэх зүйлс: Хурц амтлагчид, туурам, даршилсан /pickled foods/, утсан, шарсан, хуурсан махан хоол, янз бүрийн чипс, лаазалсан хоол, түргэн хоол, хар, улаан перец, торт, буудайн дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн.
Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy-TS): Эмчилгээ, сувилгаа нь цус, элэг, тунгалгын эд эс, дэлүү, цөс цэвэршүүлэх, цусны бүтцийг сайжруулах, цус, цөс шингэрүүлэх, стрептококк төрлийн нян устгах, үрэвсэл дарах, цус тогтоох, цөс хөөх, судасны ханыг бэхжүүлэх, хоолны дуршил сайжруулах, шимэгч устгахад чиглэгдэнэ.
Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс
- Амилойд уураг хуримтлагдах
- Бодисын солилцооны удамшлын Гоше өвчин
- Бодисын солилцооны хамшинж
- Гликоген хуримтлагдах өвчин (GSD)
- Гэдэсний сүрьеэ
- Гэр бүлийн удамшил
- Дэлүүний уйланхай
- Жирэмсэн эх
- Ойр ойрхон ханиад томуу хүрэх
- Тунгалгын булчирхай томрох, цочих
- Тунгалгын булчирхайны хорт хавдар
- Тунгалгын зогсонгшил
- Тунгалгын эд эс, судал бохирдох
- Тунгалгын эсүүдийн бөөгнөрөл
- Уушгины сүрьеэ
- Үе мөч өвдөх, мойнийх (үе мөчний хэрлэгт үрэвсэл)
- Фагоцит хэмээх дархлааны эд эсийн гажуудал бүхий удамшлын өвчин
- Хорт хавдар
- Хүний дархлаа хомсдолын вирус (HIV)
- Цусны өвчин
- Цусны судас, тунгалгын сувагны үрэвсэл
- Цусны улаан эсийн металлт уураг нэмэгдүүлэх
- Чонын хөрөвдөс
- Элэгний уйланхай
- Элэгний хатуурал
- Яс, зөөлөн эдийн бэртэнгэ
- Ясны сүрьеэ
Үндсэн зовуурь, шинж тэмдэг (болзошгүй хожмын үеийн)
- Архаг ядаргаа, амархан ядрах
- Арьс, нүд шарлах
- Бие сулрах
- Бөөлжис цутгах
- Гэдэс дүүрэх
- Нүүр царай цонхийх
- Өтгөн хатах
- Туранхай байх
- Халуурах
- Хоолны шингэц муудах
- Хэвлий, цавиар өвдөх
- Хэл өнгөртөх
- Цус алдах, гоожих
- Цус багадалт
- Цусны ялтас хэт цөөрөх
- Цээж хорсох
- Шалтгаангүй хөлрөх