Могой яр (VZV)
Shingles (english)
Опоясывающий лишай (ру́сский)
Бүслүүр үлд, Могой илд, Бүсэлхийн цэврүүт эсэргэнэ гэж нэрлэх нь бий.
Салхинцэцэг, могойн яр хоёр энэхүү Вариселла Зостер вирус (VZV)–ээр үүсгэгддэг бөгөөд эхнийхээр хүүхдүүд, сүүлийнхээр томчууд голдуу өвчилдөг. Дархлаа султай хүнд салхинцэцгээр өвчилсөн хүүхдээс халдварлах тохиолдол их бий. Гэхдээ бэлгийн замын цэвэрүүт үсэрхийллийн вирусээс өөр вирус аж.
Могой ярын үндсэн шинж тэмдэг, зовуурь (PCSS):
- Арьсан дээр ирвэгнэх, аймаар загатнах, юм хүрэхэд хүчтэй өвдөх
- Арьсан дээр голдуу мэдрэлийн судал дагаж цэвэрүү үүсэх /7 хоногийн дараа/, энэхүү цэвэрүү нь нүүр, бэлэг эрхтэн, гар дээр тархан гарч болзошгүй. Арьсан дах мэдрэлийн төгсгөлүүдийг гэмтээдэг. Мэдрэхүйн мэдрэлийн ширхэгийг дагаж өвдөх Үүнд ихэнхдээ хавирга хоорондын мэдрэл, гурвалсан мэдрэл, нүд, нүүр, гуя зэрэг мэдрэлийн судал өртөнө. Иймээс нэг буюу зэргэлдээх хэд хэдэн мэдрэлийн судлыг гэмтээдэг.
- Бие төөнөх, халуу оргих, хатгаж байгаа мэт өвдөх. Гэхдээ тууралт биеийн аль нэг хэсэгт харалдаа бус гарна.
- Бэлгийн замын цэвэрүүт үсэрхийлэлтэй харьцуулахад цайвар сорхи үлдэх зэрэг болой.
Дархлаанаас хамааран шинж тэмдэг 15 хоногоос 6 сар хүртэл үргэлжилнэ. Энэ өвчин голдуу 3-6 долоо хоног болж эдгэрэх ба өвчлөл хавар, намартаа илүү тохионо.
Могой ярын болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс (PCC, патогенез):
- Удаан хугаацаагаар өвдсөн эсвэл гэмтэл бэртэнгийн дараах зовуурь
- Үе мөчний архаг гэм зэрэг болой.
Дээрхи зовиур шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь танд хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлүүлэхийг зорих хэрэгтэй.
Хоол унд: Хүрэн манжин, бууцай, улаан лооль, хар чавга, банан, далайн байцаа, үзэм, хушга, түүнчлэн арвай, хошуу тариа зэрэг бүхэл үрийн тариа, сонгино, сармис, зөгийн бал, өндөг, тослог багатай сүү, цагаан идээ, тараг, ингэний хоормог, исгэсэн ундаа, алимны исгэсэн шүүс хэрэглэж, ус ихээр ууна.
Аминдэм, эрдэс бодис: “А”, “В-12”, “С”, Е аминдэм, цайр.
Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy–TS): Могойн ярны эмчилгээ, сувилгаа нь Varicella Zoster вирус устгахад чиглэгдэнэ.
Хошуу тарианы ваннанд орж болно.
Хүнсний сода, давсыг тус бүр 1 хоолны халбагыг бага хэмжээний усаар найруулж өдөрт туурсан хэсэг дээрээ 3 удаа 3-5 хоногийн турш түрхэнэ.
Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.
Болж өгвөл зайлсхийх эсвэл бага хэрэглэх зүйлс: Цэвэрүүг аль болох хагалахгүй байхыг хичээх хэрэгтэй.
Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс
- Архаг стресс
- Архаг ядаргаа, амархан ядрах
- Дархлаа сулрах
- Нас ахих
- Цусны даралт ихдэх (ЦДИ)
- Чихрийн шижингийн хэв шинж-1, 2
Үндсэн зовуурь, шинж тэмдэг (болзошгүй хожмын үеийн)
- Бие арзайх, эвгүйрхэх, чихүүрхэх
- Бие сулрах
- Гар, хөл бадайрах чимчгэнэх
- Загатнаа
- Нойргүйдэл
- Сэтгэл гутрал
- Толгой өвдөх, дүйрэх
- Тунгалгын булчирхай томрох, цочих
- Халуурах
- Хоолонд дургүй болох
- Хууч хөдөлгөх магадлалтай