Шүүслэг шилмүүсний тос
Infused Pine Needle Oil (english)
Сосновые хвои выдержанные в оливковом масле (ру́сский)
Үйлдэл: Арьс хурдан төлжүүлэх, хуурай арьсыг чийгшүүлэх, зөөлрүүлэх, залуужуулах, ариутгах, өнгө чавхаа оруулах, шарх аниулах, нян, вирус, мөөгөнцөр устгах, судас цэвэршүүлэх, холестерин бууруулах, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, бодисын солилцоог сайжруулах, дархлаа тэтгэх, өвдөлт намжаах, үл эсэлдүүлэх, шээсний хүчил, хүнд металл, цацраг идэвхит бодис, давс гадагшлуулах, цэр ховхлох, шээс туух эмийн үндсэн үйлдэлтэй.
Арга: Өдөрт 1 цайны халбагаар хоолноос 30 минутын өмнө 2-3 удаа ууна. Салатанд дусаана. Шарсан тахианы мах амтална. Талх дүрж иднэ.
АРЬСНЫ ҮРЧЛЭЭ: Эл тосон дээр зөгийн бал нэмж зуураад 10-15 минут маск тавиад бүлээн усаар угаана.
Биеэ тосолно. Ваннанд хийж орно. Гоо сайхны тос, шингэн саван, шампуньд дусаана.
Хэрэглэхийн өмнө сэгсэрнэ. Эл тосыг халаахгүй. Хөргөгчөнд хадгална. Нэг удаагийн сувилгаа: 30 хоног. Завсарлага: 30 хоног. Жирэмсэн, түүдэг бөөртөст зохимжгүй. Initiated by Sn 2015-09-28
Эмийн үйлдэл
- Арьсанд өнгө зүс оруулах (гоо сайхан)
- Бие махбод цэвэршүүлэх
- Дархлаа тэтгэх
- Залуужуулах (бие, сэтгэл, арьс хөгшрөлтийг удаашруулах)
- Нүдний хараа сайжруулах
- Үрэвсэл дарах
- Химийн эмчилгээний гаж нөлөөг арилгах
- Хордлого тайлах
- Цөс хөөх
- Цусны эргэлтийг сайжруулах
- Цэр ховхлох
- Шарх, шархлаа аниулах
- Шээс туух