Hypochondriasis
Санаа дагаж өвдөх (монгол)
Ипохондрический невроз (ру́сский)
|биеэ хэт чагнах буюу өвчирхөх хамшинж|
Үндсэн зовиур, шинж тэмдэг (PCSS):
- Байнга өөртөө ямар нэг өвчний шинж тэмдэг хайх
- Өөрийгөө хэт бөөцийлөх, өөрийнхөө эрүүл мэндийн тухай хэт их санаа зовних (hypertrophied anxiety), эрүүл мэндээ хэт их анхаарах (энэ нь хүүхэд ахуйгаасаа улбаатай)
- Өөрийнхөө өвчний тухай төөрөлдөж буруу бодох (simulation симуляция)
- Бусдаар өөрийгөө хайрлуулах, асруулах, бусдын анхаарлыг өөртөө татахыг хүсэх
- Айдас хүүдэсээ хянаж чадахгүй болох, өөрийнхөө тухай утгагүй юм бодож айж түгших, үхнэ гэж айх (reckless буюу irrational fear, жишээ нь, хурууны цус өгөхөд вирус авчихлаа гэж айх гэх мэт)
- Өөрийнхөө халуун, зүрхний цохилт, саахар, холестерин гэх мэтийг байнга хэмжих
- Байгаа зовиур эмгэгээ хэт төвүүлгэх
- Бусадтай харьцахгүй баймаар санагдах, зожигрох
- Сэжиглэх зэрэг болой.
Санаа дагаж өвдөх өвчний болзошгүй учир шалтгаанууд (PCC, патогенез): Яг нарийн учир нь тогтоогтоогүй.
- Сэтгэцтэй холбоотой (корень проблемы находится в психике)
- Хүүхэд ахуй цагийн өвчлөл
- Ойр дотнын хэн нэгэн нас барах
- Хэн нэгний өвчин эсвэл үхлийн тухай сонгох
- Ажлын дон зэрэг болой.
Дээр дурдсан зовиур, шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь танд хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлүүлэхийг зорих хэрэгтэй.
Хоол унд: Хүрэн манжин, хар перец, интоор, хөх нэрс, улаан лооль зэрэг жимс, хүнсний ногоо байнга хэрэглэнэ.
Бүхэл үрийн тариа, исгэсэн хоол унд /хоёрдах уураг тархи буюу ХГЗ-д үлэмж тустай/, маалинга, хулууны үр, тос, хушга, загас, тослог багатай сүү хэрэглэж, цэвэр ус /өдөрт 6-8 аяга/ ууна.
Үрэвсэл намжаагч хүнс түлхүү хэрэглэх:
- Маалингын тос, үр, загас, наргил модны самрын тос.
Эслэгийн өндөр агууламжтай хоол хүнс:
- Артишок, хүрэн манжин, багваахайны навч, лууван.
Зөгийн бал: Хушганы самар, зөгийн бал тус бүр 2 хоолны халбагыг 1 аяга нимбэгний шүүстэй хольж унтахын өмнө иднэ. Эсвэл нэг аяга тараг, эсвэл халуун сүүг зөгийн балаар амталж ууна. Эсвэл 200г зөгийн бал дээр 3 цайны халбага алимын исгэсэн шүүс хийж, сайтар хутгаж бэлтгэнэ. Унтахын өмнө түүнээсээ 2 цайны халбагыг иднэ. Гучин минутын дараа нойр хүрч эхэлнэ. Өдрийн турш бүхэл хошуу тарианы хандыг зөгийн балаар амталж ууна. Эсвэл зөгийн балтай хүрэн манжингийн шүүс ууна.
Аминдэм, эрдэс бодис: Магни /унтахын өмнө 300мг ууна/, кальц /500мг ууна/, “A”, “E” аминдэм, “В-3” ниацин 50мг, “В-6” 20мг, “В-9” буюу фолийн хүчил 200мкг, “С” 100мг, “Д” аминдэм, цайр 10мг, селени, “Omega-3” өөх тос, триптофаны бэлдмэл /өдөрт 2г/, мелатонин 3-6мг, гамма аминобутирийн хүчил (gamma-aminobutyric acid – GABA) 1г.
Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy–TS):
Санаа дагаж өвдөх өвчнөөс ангижрах эмчилгээ, сувилгаа нь стрессээ удирдаж сурах, мэргэжлийн эмчтэй ярилцах (CBT – Cognitive behavioral therapy), иллэг хийх /зарим хүнд их сайн таардаг гэнэ/, сэтгэл санаагаа тайтагруулах, уйтгартай бодлоосоо сатаарах арга ухаан сэдэх, залбирал, бясалгал, гүнзгий амьсгалын дасгал хийх, сайн амарч сурах, сэтгэл санаагаараа өөдрөг байхыг бодох, дуртай хоббитой болох, спотрын эсвэл бүжгийн дугуйлан, гадаад хэлний курс, уул хад, агаар салхинд явах, эерэг хүмүүстэй ойр байх, нөхөрлөх, сайн дурын үйл ажиллагаанд оролцох, ядарсан эсвэл тусламж хэрэгтэй хүмүүст туслах, эрүүл зохистой хооллох, дасгал хөдөлгөөн хийх, ХГЗ-д өнгөр тогтоох, зөвхөн сэтгэл зовнилыг бус биеийн ерөнхий эрүүл мэндийг эрс сайжруулахад чиглэгдэнэ.
Аль болох өглөөгүүр тамиржуулагч (долоогоно, нохойн хошуу, улаан чавганы үр жимс, халгай, алтангагнуур), орой тийшээгээ тайвшруулагч /батраш+зөгийн бал/, бие тавируулах (расслабляющие) ургамал уухыг зөвлөнө.
Долоо хоногт 5 өдөр 30 минут явган явах, шогших эсвэл дасгал хийвэл үр дүнтэй. Дугуй унаж болно. Шавар эмчилгээ эерэг үр дүнтэй гэж эх үүсвэрүүдэд тэмдэглэсэн нь бий.
Усанд орох: Өглөө биш оройдоо халуун усанд орж сурах. Ваннанд орохоор бол усны тохиромжтой хэм 36С. Унтахаас 2 цагийн өмнө 15-аас ихгүй минут орно. Цусны эргэлтэд сөргөөр нөлөөлөх тул усны түвшин зүрхэн тушаа хэсгийг бүрхэхгүй байхаар тооцно.
Унтахын өмнө хүйтэвтэр устай ваннанд 1 аяга алимны исгэсэн шүүс хийж, 10-аас ихгүй минут орж, дараа нь халуун, хүйтэн устай шүршүүрт ээлжлэн орно.
Эсвэл халуун бүлээн усанд хөлөө 10-15 минут дүрнэ. Батраш эсвэл лавандрын тостой иллэг хийвэл сайн. Өглөөдөө булчин сунгах дасгалууд хийж байх хэрэгтэй.
Тарни маягийн магтаалын үг хэлэх, төсөөлөн бодох: Өглөө сэрмэгц дараах магтаалын үгийг өөртөө хэлнэ. Үүнийг байнга хийснээр Та санаагаар өвддөг өвчнийг үүрд мартах болно. “Би одоо эв эрүүл. Би үүнийг яг мэдэж байна. Би үүнд итгэлтэй байна. Би сайхан харагдаж байна. Би эрч хүчээр дүүрэн байна. Миний биед эрүүл сүнс оршиж байна. Би төгс эрүүл хүн”.
Айдас төрөх ч юм уу эсвэл аймаар хэцүү мэдрэмж төрж байсан ч тэр нь түр зуурын мэдрэмж байдаг гэдгийг сана.
Санаа дагаж өвдөх өвчин нь СШСӨ, бөөрний дээд булчирхайны сульдаа (БДБС), мэдрэл сульдлын хамшинж, мэдрэлийн хэт ядаргаа, SAD (Стресс, сэтгэл зовнил, гутрал) зэрэг мэдрэлийн өвчлөлүүдтэй уялдаж, сүлэлдэж байдгийг сана.
Зайлсхийвэл зохих зүйлс:
Кафейн агуулагч кофе, ногоон, хар цай /кафейн нь мелатонин дааврыг дарангуйлдаг/, саахар, өөх тос, архи, тамхи, хэт боловсруулсан хоол хүнс (цагаан талх, гоймон), транс өөх тос, нөөшлөгч, үнэр, амт оруулагч зэрэг болой.
Саахар нь бөөрний дээд булчирхайны adrenalin, cortisol даавруудын үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Үдэш кортизол ихсэх /КИ/-ээр нойр хүрэхгүй болно. Нойр муутай байвал ил өвчин улам даамжирна.
Ихэнхи хүмүүс архи GABA-г дэмждэг гэж боддог, үнэндээ бол тийм биш, харин ч сэтгэл зовнилыг улам сэдрээнэ. Архи уух нь GABA-г хоосруулж, бөөрний дээд булчирхайны адреналин дааврыг ихэсгэж, нойргүйдэлд хүргэнэ.
Таны ажил хөдөлмөр таны бие махбод, сэтгэл санаанд ээлтэй байх ёстойг сана. Стрессээс зайлсхийх, удирдах.
Possible common causes
- Addictive and Stimulant Foods
- Adrenal fatigue
- Arachnoid cysts on the Brain
- Brucellosis (Malta fever)
- Chronic Stress
- Circadian Rhythms
- Cirrhosis of the liver
- Congestive Heart failure
- Depression
- Family heredity
- Fibromyalgia (FMS)
- HCV infection
- Liver cancer
- Neurasthenia
- Neurosis
- Obsessive-Compulsive Disorder (OCD)
- Sluggish Liver
- Streptococcal Infections
- Sugar and Sugar containing Foods
- Vegetative Neurosis (VN)
- Хүнд металлын хордлого тайлах
Possible common signs and symptoms
- Anorexia
- Anxiety
- Atonic dyspepsia
- Dizziness
- Excessive sweating
- Globus hystericus
- Shortness of breath
- Зүрх дэлсэх
- Ходоод цанхайж өвдөх
- Хэвлий, цавиар өвдөх
- Өвчин тусчихлаа гэж айх, үхэхээс айх
Herbs usage indication or contraindication
References
- www.health.com
- content.time.com
- www.u-lekar.ru
- mjusli.ru
- www.allwomens.ru
- pennstatehershey.adam.com
- shas-live.com
- www.the-village.ru
- www.passion.ru
- upsihologa.com.ua