Жүржийн хальс
Orange peels (english)
Апельсиновоя корка (ру́сский)
Citrus sinensis (latīna)
Арга: 1 цайны халбагыг 100 мл буцлам халуун усанд хийж 5-30 минут идээшүүлж шүүнэ. Өдрийн турш нэг нэгээр балгаж ууна.
Хувилбар аргууд: Утаж болно. Лууван чанахдаа хийвэл сайхан үнэртэй болно. Ваннанд хийж орно. Нүүрээ, биеэ идээшмэлээр үрвэл шумуул даажна. Ханд, идээшмэл, шүүсээр цацвал шоргоолж үхнэ.
Нэг удаагийн сувилгаа: 7-14 хоног. Завсарлага: 10 хоног.
Идээшмэлийн өнгө: оранж шаргал, амт: гашуун, исгэлэн амттай, үнэр: жүржний үнэртэй.
Эмийн үйлдэл
- Арьсанд өнгө зүс оруулах (гоо сайхан)
- Бие махбодыг сэргээх, тамир тэнхээ оруулах
- Биеийн шингэнийг хүчиллэг болгох
- Биеийн шингэнийг шүлтжүүлэх (хүчиллэгийг саармагжуулах ө.х. хүчиллэг ихдэх эмгэг)
- Залуужуулах (бие, сэтгэл, арьс хөгшрөлтийг удаашруулах)
- Хоолны шингэцийг сайжруулах
- Цэр ховхлох