Columbine aeroparts

Хөх удвал (монгол)
Наземная часть водосбора сибирского (ру́сский)
Aquilegia sibirica Lam. (latīna)

хөх удвалын цэцэг, навч, үр

Шим тус: Амны хөндийн үрэвсэл, хоолой өвдөх /зайлна/, намарс, арьсны ёломт үрэвсэл /Erysipelas/, хайрст үлд, улаан бурхан, арьсны өвчин, ан цав, цэврүүт үрэвсэл /Fistula, свищ/, яс, махны бэртэнгэ, түлэнхий, нүдний өвчин, идээт шарх, арьсны тууралт /угааж шавшина/, архаг ангина, цистит, бөөрний үрэвсэл, түүдэг бөөртөс /острый гломерулонефрит: цусаар шээх хэлбэр/, сарны юм өвдөж ирэх, элэгний үрэвсэл /катаральная желтуха/, уушгины өвчин, ханиад, ходоодоор хатгуулах, унадаг өвчин, ходоод гэдэсний замын хямрал, архаг гастрит, бүдүүн гэдэсний үрэвсэл, бэлгийн чалх, айдас түгшүүр /Agitation/, хорт хавдар /хөх, ходоод, умайн/, цөсний хүүдийн үрэвсэл, усан хаван, өтгөн хатах, хоолойн дээр нэг юм торох /Globus Hystericus, истерический комок/, амнаас эвгүй үнэр үнэртэх, нойргүйдэл, цэвэршилт, дэлүүний эд эс суулгасан /Splenosis/-д хэрэглэнэ.

Үйлдэл: Шээс,цөс хөөх, шарх аниулах, нүд цэвэршүүлэх /Collyrium/, сарын юм ирүүлэх, цөсний чулуу бутлах /Litholytic/,сарын юм ирүүлэх үндсэн үйлдэлтэй.

Арга: 1 хоолны халбагыг 2 аяга буцлам халуун усанд хийж 1 цаг идээшүүлж шүүнэ. Өдөрт 1-2 хоолны халбагаар 3 удаа ууна. Жирэмсэн болон хөхүүл үед зохимжгүй. Хэмжээ хэтрүүлж үл болно. Нэг удаагийн сувилгаа: 3-4 хоног. Завсарлага: 4 хоног. Зарим тохиолдолд нийтдээ 6 сар хүртэл. Идээшмэлийн өнгө: шаргал хүрэн, амт: онцгойлсон амтгүй, үнэр: үнэргүй.

Actions

Remedial property

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).