Цусны ялтас хэт цөөрөх
Thrombocytopenia (english)
Тромбоцитопения (ру́сский)
Тромбоцитопения цусны ялтасны тоо хэмжээ хэвийнхээс хэт их багасах өвчин. Ясны чөмөг энэхүү ялтасыг бүтээж байдаг.
Энэхүү ялтас нь цус бүлэгнэхэд тусалдаг аж. Ийм өвчтэй үед цус алдах, хамраас цус гоожих эрсдэл үүсдэг.
Цусны ялтас хэт цөөрч болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс (PCC, Pathogenesis буюу патогенез):
- Хачигт халдварын америкийн риккетсиоз |American tick-borne rickettsiosis|
Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс
- Ауто дархлааны өвчлөлүүд
- Бамбай булчирхайны дааврын дутагдал (ББДД)
- Бамбай булчирхайны дааврын илүүдэл (ББДИ)
- Гэр бүлийн удамшил
- Дэлүү томрох
- Жирэмсэн эх
- Хүний дархлаа хомсдолын вирус (HIV)
- Цус бохирдох
- Цусны хорт хавдар (цагаан бөөмтөх)
- Элэгний С вирусийн үрэвсэл
- Эм ууж эсвэл тариа хийлгэж байгаа (эмийн гаж нөлөө)
- Эпштейн — Барр вирус
- Ясны чөмөгний өвчлөл (чөмөгний үйл ажиллагаа сулрах)
Үндсэн зовуурь, шинж тэмдэг (болзошгүй хожмын үеийн)
- Архаг ядаргаа, амархан ядрах
- Арьс хөхрөх
- Бие сулрах
- Буйлнаас цус гарах
- Дотор бачуурах
- Сарын юм ихээр ирэх
- Толгой өвдөх, дүйрэх
- Толгой эргэх
- Хамраас цус гарах
- Цус алдах, гоожих
- Цусаар шээх, цустай шээх